Монголоос хандивласан хонийг галын шугамд ажилласан эмнэлгийн ажилтнуудад өгнө

Монголоос хандивласан хонийг галын шугамд ажилласан эмнэлгийн ажилтнуудад өгнө

Монгол Улсаас БНХАУ-д хандивласан 30 мянган хонийг Хубэй мужид “COVID-19”-тэй тэмцэхэд гар бие оролцсон эмнэлгийн ажилтнуудад тараан өгнө гэж тус мужийн Худалдааны товчоо баасан гарагт мэдээллээ.

“Хандивын эхний хэсэг болох 11267 хонийг нядалж, Хубэй мужийн нийслэл Ухань хотод авчирсан” гэж Худалдааны товчооны дарга Цинь Жунь “COVID-19” цар тахалд нэрвэгдэж байсан Уханьд болсон ёслолын үеэр мэдээлсэн байна.

Хонины махыг Хубэй мужийн цар тахалтай тэмцэх үйлсэд хувь нэмрээ оруулсан эмнэлгийн ажилтнууд, үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа нас барсан ажилтнуудын ар гэрийнхэн, улс орны өнцөг булан бүрээс Хубэйд ирсэн эмнэлгийн багийнханд хүргэх ажээ.

“Хубэйн оршин суугчид хандив өгсөнд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлж, хоёр ард түмний найрамдалт харилцааг гүнээ эрхэмлэж байна” гэж Цинь Жунь хэлжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д энэ оны хоёрдугаар сард буюу “COVID-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналтад авах чухал цаг үед айлчилж, тусламж дэмжлэг үзүүлэх үүднээс 30 мянган хонь бэлэглэнэ гэдгээ мэдэгдсэн юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Хятадын зүүн хойд бүс нутгаар их хэмжээний цас ороод байна 2020-11-20

Африкт коронавирусний халдвар авсан хүний тоо 2 саяыг давлаа 2020-11-20

Ашигт малтмалтай том солир энэ сарын сүүлчээр дэлхийн хажуугаар өнгөрнө 2020-11-20

“COVID-19”-ийн эмчилгээнд “Remdesivir” тарилгыг хэрэглэхгүй байхыг ДЭМБ зөвлөжээ 2020-11-20

Энэтхэгт халдвар авсан хүний нийт тоо есөн сая давжээ. 2020-11-20

Монголоос хандивласан хонийг галын шугамд ажилласан эмнэлгийн ажилтнуудад өгнө 2020-11-21

АНУ-ын ерөнхийлөгчийн албан ёсны твиттер эккаунтыг Байденд шилжүүлнэ 2020-11-21

Бээжинд анхны цас орж, хотын нисэх буудал 100 гаруй нислэгээ цуцалжээ 2020-11-21

Найдвар төрүүлж буй 3 вакциныг харьцуулах нь 2020-11-21

“Moderna” компани коронавирусний вакцины нэг тунг 25-37 ам.доллароор худалдaна 2020-11-22

Хонконгийн эрх баригчид коронавирусээр халдварласан ядуу иргэддээ 645 ам.доллар олгоно 2020-11-23