Африкт коронавирусний халдвар авсан хүний тоо 2 саяыг давлаа
Африкт коронавирусний халдвар авсан хүний 2 саяыг давсан байна. Албаныхан Африкт цар тахлын хоёр дахь давлагаа эхэлж магадгүй нөхцөл байдал бий болоод байгаагаа анхаарууллаа. Гэхдээ бусад тив, бүс нутагтай харьцуулахад Африкт цар тахлын тархац эрс бага байгаа юм.
Африкийн нийт 19 оронд коронавирусний халдварын тоо нэмэгдэж эхлээд байгааг ДЭМБ-ын Африкийн бүсийн захирал Матшидисо Моэти анхааруулсан байна. Цар тахлын хоёр дахь давлагаанд өртөж болзошгүй байгаа орнуудын жагсаалтад Гана, Кени, Ангол болон Алжир багтаж байна. Моэти Африкийн зарим оронд коронавирусний халдварын тохиолдлын тоо нэмэгдэж байгаагийн гол шалтгаан олон нийтийг хамарсан уулзалт, цуглаан гэдгийг анхааруулсан байна.
Дэлхийн зарим улсад коронавирусний халдвар авсан хүний тоо 11 саяыг даваад байгаа бол 54 улсыг бүхий Африк тив дэх нийт халдвар 2 сая байгаа нь чамлахааргүй том амжилт гэдгийг ДЭМБ нэг бус удаа онцлон мэдээлж байсан юм. Дэлхий дахин дахь коронавирусний нийт халдвар болон нас баралтын 4 хүрэхгүй хувь нь Африкт оногдож байгаа. Гэхдээ тус тивд цар тахлын хоёр давлагаа эхэлж, нөхцөл байдал өнөөгийнхөөс эсрэг зүгт эргэж магадгүйг эрсдэл хэвээр байгааг албаныхан анхааруулсан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.