ХААН Банк нийгмийн халамж, хүүхдийн мөнгө авах иргэдэд л үйлчилнэ

ХААН Банк нийгмийн халамж, хүүхдийн мөнгө авах иргэдэд л үйлчилнэ

Төр засгийн холбогдох байгууллагаас нийгмийн халамж, хүүхдийн мөнгөний олголтыг хугацаанд нь шуурхай шийдвэрлэн гүйцэтгэх чиглэл, зөвшөөрөл өгсний дагуу ХААН Банкны Улаанбаатар хот дахь 12 салбар нэгж 2020 оны 11-р сарын 30-ны өдрийг хүртэл ажиллахаар боллоо.

Нийгмийн халамжийн тэтгэмжийн хөнгөлөлт тусламжийн олголттой холбогдуулан бид иргэдийн харилцах дансанд тухай бүр мөнгийг байршуулж, картгүй иргэдийг картжуулах ажлыг зохион байгуулж, зайнаас цахим банкны үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байгаа хэдий ч картгүй, цахим банкны үйлчилгээ авах боломжгүй иргэд цөөнгүй байгаа юм. Иймд зөвхөн эдгээр харилцагчдад халамж хүүхдийн мөнгийг нь шуурхай олгож үйлчлэхээс гадна цахим банкны үйлчилгээнд бүртгэж, картжуулах юм.

Зард дурдсанчлан зайнаас банкны үйлчилгээ авах боломжтой харилцагчид болон дээрхээс бусад асуудлаар хандсан тохиолдолд үйлчилгээ үзүүлэхгүй болохыг анхаарна уу.  

Ажиллах салбар нэгжүүддээ хорио цээр, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин, ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол цагуудад хийж, ажилтнууд болон харилцагчдаа халдвараас сэргийлэх бүхий л арга хэмжээ авч байгаа бөгөөд харилцагчдыг үйлчилгээг авахдаа хүн хоорондын зай барьж, халдвар хамгааллын дэглэмээ сахин хариуцлагатай үйлчлүүлэхийг зөвлөж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Баянзүрх дүүрэгт түргэвчилсэн оношлогооны 16 цэгт иргэдээс шинжилгээ авч байна 2020-11-23

ЭМЯ: Төмөр зам, СХД-ийн хавьтлаас 11 тохиолдол илэрсэн 2020-11-23

Гэртээ тусгаарлагдсан иргэдийг гар утсан дахь аппликейшнээр дамжуулан хянана 2020-11-23

Нэг удаагийн бээлийг татвараас чөлөөлөх санал нэмнэ 2020-11-23

ШӨХТГ: Сүлжээ дэлгүүр зах эмийн сангуудад хяналт шалгалт хийж байна. 2020-11-23

ХААН Банк нийгмийн халамж, хүүхдийн мөнгө авах иргэдэд л үйлчилнэ 2020-11-23

Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаан боллоо 2020-11-23

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 6377 ажилтан түргэвчилсэн оношилгоонд хамрагджээ 2020-11-23

Төмөр замын хэмжээнд 15 622 хүнийг шинжилгээнд хамруулаад байна 2020-11-23

“Ковид-19” халдварын шинжилгээнд 34402 хүн хамрагдаад байна 2020-11-23

БНХАУ-аас дөрвөн сая юанийн эмнэлгийн тоног төхөөрөмж хандивлана 2020-11-23