БНХАУ-аас дөрвөн сая юанийн эмнэлгийн тоног төхөөрөмж хандивлана

БНХАУ-аас дөрвөн сая юанийн эмнэлгийн тоног төхөөрөмж хандивлана

Монгол Улсын Засгийн газарт БНХАУ-ын Хубэй муж болон ӨМӨЗО-оос цар тахалтай тэмцэх ажилд зориулж дөрвөн сая юанийн үнэ бүхий эрүүл мэндийн тоног төхөөрөмж, хэрэгсэл хандивлахаар болсныг Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын XVI хуралдааны үеэр хятадын тал мэдэгдлээ. 

Тус хуралдаан өнөөдөр цахимаар болсон бөгөөд Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, БНХАУ-ын Худалдааны сайд Жун Шань нар хамтран даргалж, хоёр улсын холбогдох яам, байгууллагуудын төлөөлөл оролцсон юм. 

Хуралдааны үеэр хятадын талаас Хубэй мужийн Ухань хотод коронавирусний цар тахал дэгдэж байх үед Монголын ард түмнээс 30 мянган хонь бэлэглэсэн зэргээр сэтгэл санаа, эд материалаар дэмжсэнд талархал илэрхийлж байв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ оны хоёрдугаар сарын 27-нд БНХАУ-д хийсэн төрийн айчлалын үеэр коронавирустэй тэмцэхэд эд материалын тусламж болгож БНХАУ-д 30 мянган толгой хонь хандивлахаа илэрхийлсэн юм. БНХАУ-ын Синьхуа агентлагийн мэдээлснээр, 30 мянган хонины махыг Хубэй мужид “COVID-19”-тэй тэмцэхэд гар бие оролцсон эмнэлгийн ажилтнуудад тараан өгнө гэж тус мужийн Худалдааны товчоо баасан гарагт мэдэгджээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ХААН Банк нийгмийн халамж, хүүхдийн мөнгө авах иргэдэд л үйлчилнэ 2020-11-23

Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаан боллоо 2020-11-23

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 6377 ажилтан түргэвчилсэн оношилгоонд хамрагджээ 2020-11-23

Төмөр замын хэмжээнд 15 622 хүнийг шинжилгээнд хамруулаад байна 2020-11-23

“Ковид-19” халдварын шинжилгээнд 34402 хүн хамрагдаад байна 2020-11-23

БНХАУ-аас дөрвөн сая юанийн эмнэлгийн тоног төхөөрөмж хандивлана 2020-11-23

Монголбанк бодлогын хүүг 2 нэгж хувиар буурууллаа 2020-11-23

Цахим болон теле хичээл 12 дугаар сарын 1-нээс үргэлжилнэ 2020-11-23

ББСБ, ХЗХ-дын зээлийг зохицуулах саналыг МАРГААШ танилцуулна 2020-11-23

Энэ долоо хоногийн сүүлээр Засгийн газар хуралдаж шийдвэр гаргана. 2020-11-23

Монгол Улсын 550 иргэн ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр бакалавр, магистр, докторт суралцах боломжтой 2020-11-23