Цахим болон теле хичээл 12 дугаар сарын 1-нээс үргэлжилнэ

Цахим болон теле хичээл 12 дугаар сарын 1-нээс үргэлжилнэ

Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар, бүх шатны сургалтын байгууллагын танхимын сургалтыг ирэх сарын 1-нээс амрах хүртэл нь цахим болон теле хэлбэрээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ. 

Тодруулбал, ЕБС, цэцэрлэг 12 сарын 18-ныг хүртэл, их, дээд сургууль нэгдүгээр сарын 5 хүртэл теле, цахим хичээлээ үзсэнээр амарна. ЕБС-ийн хувьд хоёрдугаар сарын 1, их, дээд сургууль хоёрдугаар сарын 15 хүртэл амрах юм. 

Мөн Засгийн газрын хуралдаанаар зарим төсвийн ерөнхийлөн захирагч нарт хэмнэж буй төсвийн хөрөнгийг COVID-19 цар тахалтай тэмцэх ажилд захиран зарцуулах эрхийг олголоо. 

Өнөөдрийн байдлаар, Монгол Улсад коронавирусний 640 тохиолдол бүртгэгдсэний 204 нь дотоодын халдвар байна. Тодруулбал, Улаанбаатар хотод 51, Сэлэнгэ аймагт 98, Дархан-Уул аймагт 20, Орхон аймагт 17, Дорноговь аймагт 17 тохиолдол бүртгээд байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 6377 ажилтан түргэвчилсэн оношилгоонд хамрагджээ 2020-11-23

Төмөр замын хэмжээнд 15 622 хүнийг шинжилгээнд хамруулаад байна 2020-11-23

“Ковид-19” халдварын шинжилгээнд 34402 хүн хамрагдаад байна 2020-11-23

БНХАУ-аас дөрвөн сая юанийн эмнэлгийн тоног төхөөрөмж хандивлана 2020-11-23

Монголбанк бодлогын хүүг 2 нэгж хувиар буурууллаа 2020-11-23

Цахим болон теле хичээл 12 дугаар сарын 1-нээс үргэлжилнэ 2020-11-23

ББСБ, ХЗХ-дын зээлийг зохицуулах саналыг МАРГААШ танилцуулна 2020-11-23

Энэ долоо хоногийн сүүлээр Засгийн газар хуралдаж шийдвэр гаргана. 2020-11-23

Монгол Улсын 550 иргэн ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр бакалавр, магистр, докторт суралцах боломжтой 2020-11-23

ЗГ: Цэцэрлэг, сургуулийн насны хүүхэдтэй, дэмжлэг шаардлагатай өрхөд хүнсний бүтээгдэхүүн өгнө 2020-11-23

Эрээн хотын худалдаачид Монголд хандив өргөлөө 2020-11-24