БНАСАУ коронавирусний цар тахал дэгдэхээс урьдчилан сэргийлж өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжжээ

БНАСАУ коронавирусний цар тахал дэгдэхээс урьдчилан сэргийлж өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжжээ

БНАСАУ-ын нийслэл Пёньян хотод коронавирусний цар тахал дэгдэхээс урьдчилан сэргийлэх үүднээс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор халдвартай тэмцэх арга хэмжээнүүдийг чангатгаж байна.

“Пёньян руу аюулт вирус нэвтрэх боломжийг хаахын тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг улам идэвхтэйгээр хэрэгжүүлж байна” гэж БНАСАУ-ын төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээлжээ.

Үүний хүрээнд Пёньяны баруун хэсгийн Манкёндэ бүсээс нийслэл рүү нэвтрэх бүх хүн халуунаа шалгуулахаас гадна агуулахад байгаа бараа бүтээгдэхүүнүүдийг ариутгах ёстой ажээ.

Мөн Сонгё бүсийн оршин суугчдад халуурах юм уу амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг өдөр бүр шалгахыг эмч нарт үүрэг болгожээ.

Лхагва гарагт Пёньянд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоож, зоогийн газар, нийтийн халуун усны газар зэрэг олон нийтийн газруудын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, хүмүүсийн хөл хөдөлгөөнийг хязгаарласан байна.

БНАСАУ улс орондоо коронавирусний халдварын нэг ч тохиолдол бүртгэгдээгүй хэмээн мэдэгдэж байгаа боловч халдвар тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд хилээ хаах зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгаа юм.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, БНАСАУ-д одоогийн байдлаар халдвар авсан байж болзошгүй 700 орчим хүнийг тусгаарлаж байгаа ажээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 511-ээр нэмэгдэж нийт 35,163-т хүрэв. 2020-12-02

БНСУ-ын эрх баригчид халдвартай тэмцэх арга хэмжээнүүдийг дагаж мөрдөхийг ард иргэддээ уриаллаа. 2020-12-02

Сөүл-Улаанбаатар хотын хооронд эгч дүүсийн харилцаа тогтоосны ойг тэмдэглэлээ 2020-12-02

BTS хамтлагын гишүүд 30 нас хүртлээ армид алба хаахгүй боллоо. 2020-12-02

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 540-өөр нэмэгдэж нийт 35,703-т хүрэв. 2020-12-03

БНАСАУ коронавирусний цар тахал дэгдэхээс урьдчилан сэргийлж өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжжээ 2020-12-03

БНСУ “AstraZeneca” компанитай вакцины гэрээ байгуулжээ 2020-12-03

БНСУ-ын “BLACKPINK” охидын хамтлаг анхны цахим тоглолтоо хийхээр болжээ. 2020-12-03

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 629-өөр нэмэгдэж нийт 36,332-т хүрэв. 2020-12-04

БНСУ-ын нийслэл Соүль хотод зарим газруудын үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоохоор боллоо 2020-12-04

Солонгос улсад их сургуульд элсэх шалгалт зохион байгуулагдаж байна 2020-12-05