БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 629-өөр нэмэгдэж нийт 36,332-т хүрэв.
БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол 12 дугаар сарын 04-ний 00.00 цагийн байдлаар 629-өөр нэмэгдэж нийт 36,332-т хүрэв. Шинээр илэрсэн 629 тохиолдлын 29 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн байна. Нийт 28,611 (+259) иргэн эдгэрсэн бол 536 (+7) иргэн нас барсан. Одоогийн байдлаар 3,157,410 (+25,524) иргэнийг шинжилгээнд хамруулснаас 3,057,061 (+26,666) иргэний хариу сөрөг гарч 64,017 (-1,771) иргэний хариу хүлээгдэж байна. Тусгаарлалтад 7,185 (+363) иргэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.