З.Мэндсайхан: Нөөцөд байгаа өнжмөл болон шинэ өвсийг хольж аймгуудад үнэгүй тараана

З.Мэндсайхан: Нөөцөд байгаа өнжмөл болон шинэ өвсийг хольж аймгуудад үнэгүй тараана

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. 

COVID-19 цар тахлын байдлыг урьдчилан төсөөлөх боломжгүй нөхцөлд хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор бүх төрлийн хүнсний будаа (цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, бусад), ургамлын тос болон 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтыг хүндрэлгүй давахад  шаардагдах бүх төрлийн малын тэжээл, өвс, тэжээлийн үр, хүнсний улаанбуудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосыг импортлоход нэмэгдсэн өртгийн албан татвараас, Монгол Улсын нутаг дэвсгэрт боловсруулсан ургамлын тос, бүх төрлийн хүнсний будааг (цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, бусад) нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх зохицуулалтыг төсөлд тусгасан байна.

УИХ-ын Төсвийн байнгын хорооны энэ сарын 1-ний хуралдаанаар уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулсан талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа танилцуулав. Байнгын хорооны хуралдаанаар, гишүүд найруулгын дөрвөн санал гаргаж дэмжсэн байна. Тухайлбал, хууль үйлчлэх хугацааг “тавдугаар сарын 1 хүртэл" гэснийг “долоодугаар сарын 1”гэж өөрчлөх санал гаргажээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Т.Аубакир, Н.Алтанхуяг, Ж.Батжаргал, Д.Ганбат, О.Цогтгэрэл, Ж.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, Ц.Туваан, Ж.Батсуурь нар асуулт асууж хариулт авав. Гишүүд, хуулийн төсөл батлагдсанаар өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа цаг үед өвс, тэжээлийн үнэ хэрхэн буурахыг лавлаж байва. Мөн УИХ-ын гишүүн Д.Ганбат, УОК-оос малчдад нөөцөлсөн өнжмөл өвсийг үнэгүй тараах, эсвэл зээлээр олгох боломж байгаа эсэхийг лавлалаа.

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, дээрх бараа нь гадаадын зах зээлд үнэ өссөн, дотоодод дутагдалтай байгаагаас үнэ нэмэгдэж буйг тэмдэглээд, хуулийн төсөл батлагдсанаар нийлүүлэлт сайжирна хэмээн тодотгов. ОХУ гэхэд л, хоёрдугаар сараас улаанбуудайн экспортод квот тогтоохоор болсон байна. Тиймээс цаашид гарах нөхцөл байдлаас урьтаж нийлүүлэлт болон нөөцийг бүрдүүлэх арга хэмжээг авч буйг онцлов. 

Тэрээр, УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар өчигдөр аймгуудын Засаг дарга нартай цахимаар хуралдсан бөгөөд нөөцөд байгаа өнжмөл өвсийг үнэгүй, гэхдээ энэ жилийн шинэ өвстэй холиод өгөхийг чиглэл болгосон гэлээ. Өвөлжилт нэн хүндрэх төлөвтэй байгаа Баянхонгор аймгийн удирдлагад УИХ-ын дарга онцгойлон чиглэл өгсөн гэдгийг дурдав. 

Дараа нь Байнгын хорооны гаргасан дөрвөн найруулгын саналыг гишүүдийн олонх дэмжсэнээр хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Хаягийн зөрчилтэй өрх, иргэдэд хүнсний тусламж үзүүлж эхэллээ 2020-12-03

Нийслэл зөвхөн цахим албан бичиг хүлээн авдаг болно 2020-12-03

Амбасэлмаа: Өнгөрсөн хоногт нийт 16599 хүнд шинжилгээ хийлээ 2020-12-03

Г.Занданшатар: Цар тахлыг далимдуулж хивэг, өвсний үнэ хөөрөгдөж болохгүй гэдгийг анхаарууллаа.  2020-12-03

Коронавирусээр халдварласан 47 хүүхэд эмчлүүлж байна 2020-12-03

З.Мэндсайхан: Нөөцөд байгаа өнжмөл болон шинэ өвсийг хольж аймгуудад үнэгүй тараана 2020-12-03

ЭМЯ: Улаанбаатар хотод 1, Сэлэнгэ аймагт 6 тохиолдол шинээр илэрлээ 2020-12-03

Шалгалтад 930 гаруй аж ахуйн нэгж, байгууллагыг хамрууллаа 2020-12-03

Барилгын салбарт 2021 онд бүтээн байгуулалтын 824 төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ. 2020-12-03

Гурван ихэр иргэндээ гурван өрөө байр олгожээ 2020-12-03

Цар тахлын үед хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудалд хэрхэн анхаарал хандуулах вэ 2020-12-03