Гурван ихэр иргэндээ гурван өрөө байр олгожээ

Гурван ихэр иргэндээ гурван өрөө байр олгожээ

Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн иргэн С.Бадампүрэв, Э.Содномбаярын гэр бүл энэ оны тавдугаар сарын 14-ний өдөр гурван ихэр хүүтэй болсон. Энэ нь 2020 онд гурван ихэр хүүхэд төрсөн анхны тохиолдол юм.   

Улмаар орон нутгийн зүгээс ихрүүд болох Б.Бэлэгсайхан, Б.Элбэгсайхан, Б.Төвшинсайхан нарыг мялааж, тус гэр бүлд гурван өрөө байрны дэмжлэг үзүүллээ.  

Энэ онд ашиглалтад орсон 77 мкв талбай бүхий гурван өрөө байрыг 12 дугаар сарын 02-ны өдөр аймгийн удирдлагууд залуу гэр бүлд албан ёсоор хүлээлгэн өгсөн юм.

С.Бадампүрэв, Э.Содномбаяр нар нь “Мөст цэвэрлэг булаг” ХХК-д ажилладаг.  Тус компанийн зүгээс залуу гэр бүлд мөнгөн тусламж олгосон ба уг орон сууцны барилгыг барьсан “Элбэг гүн” ХХК-тай хамтран байраа тохижуулахад дэмжлэг үзүүлж байгаа аж. 

Ховд аймаг нь 88.078 хүн амтай. Тэгвэл 2019 оны судалгаагаар Ховд аймгийн хэмжээнд 571 ихэр иргэн буй. Үүнээс Жаргалант суманд 232 ихэр иргэн бүртгэгджээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Коронавирусээр халдварласан 47 хүүхэд эмчлүүлж байна 2020-12-03

З.Мэндсайхан: Нөөцөд байгаа өнжмөл болон шинэ өвсийг хольж аймгуудад үнэгүй тараана 2020-12-03

ЭМЯ: Улаанбаатар хотод 1, Сэлэнгэ аймагт 6 тохиолдол шинээр илэрлээ 2020-12-03

Шалгалтад 930 гаруй аж ахуйн нэгж, байгууллагыг хамрууллаа 2020-12-03

Барилгын салбарт 2021 онд бүтээн байгуулалтын 824 төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ. 2020-12-03

Гурван ихэр иргэндээ гурван өрөө байр олгожээ 2020-12-03

Цар тахлын үед хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудалд хэрхэн анхаарал хандуулах вэ 2020-12-03

COVID-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлав. 2020-12-03

Цахимаар 6,704 иргэн, хуулийн этгээд татвараа төлжээ 2020-12-03

УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд Н.Алтанхуягийг нэмлээ 2020-12-03

Шүүхийн 106 ажилтны шинжилгээний хариу СӨРӨГ гарлаа 2020-12-03