ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт ажиллав

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт ажиллав

Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, дэд сайд С.Баатаржав нар /2020.12.07/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт ажиллаж, Зорчих эрх хязгаарлах ялыг хэрэгжүүлэх бэлтгэл ажилтай танилцлаа. 2017 оны долдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэн Эрүүгийн хуульд зорчих эрх хязгаарлах ялыг шинээр тусгасан. Уг ялыг ирэх жилийн нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шат дараатай зохион байгуулж байгаа ажээ.

ШШГЕГ-т ажиллах үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар бэлтгэл ажлын гүйцэтгэлийг хугацаанд нь бүрэн хангаж, стандартын дагуу хийж гүйцэтгэхийг үүрэг болголоо. Мөн боловсон хүчин, хүний нөөц хэрхэн хангагдаж байгааг тодруулан сургалт, туршилтын ажлыг яаравчлан хийх шаардлагатай байгааг онцоллоо. 

Зорчих эрхийг хязгаарлах ялыг тухайн этгээдийг оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, тогтоосон чиглэлээр зорчих зэрэг хэлбэрээр хэрэгжүүлэх ба өнөөдрийн байдлаар программ хангамжийн гүйцэтгэл 75 хувьтай байгааг холбогдох албан тушаалтнууд танилцууллаа.

Энэхүү ял нь зардлын хувьд хорих ял оноосон этгээдэд зарцуулах зардлаас хоёр дахин бага байх тооцоо гарч байгаа бөгөөд хэрэгт холбогдсон этгээдийн хувийн зан төлөв, үйлдсэн гэмт хэргийн нийгэмд учруулсан хор уршгийг харгалзан заавал хорих ял оноож нийгмээс тусгаарлахгүйгээр ажил хөдөлмөр эрхлэх, гэр бүл, үр хүүхдээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлэхийн зэрэгцээ сурч боловсрох эрхээ эдлэх, давтан гэмт хэрэг үйлдэх нөхцөлийг бууруулах зэрэг нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдолтой юм байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Өвөрмонголын иргэн Х.Цанаа 40 сая төгрөг хандивлалаа 2020-12-08

Монгол Ротари байгууллагаас 20,2 сая төгрөгийн эд материалын тусламж үзүүлэ 2020-12-08

Цар тахлын голомтод ажилласан Цолмонтуяад 30 мянган хонины махны дээжийг гардуулжээ 2020-12-08

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан махны экспортын талаар Элчин сайд Цай Вэньруйтай уулзав 2020-12-08

Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 334 бүтээлд патент олгожээ 2020-12-08

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт ажиллав 2020-12-08

Авлигатай тэмцэх газраас соён гэгээрүүлэх аяныг эхлүүллээ 2020-12-08

Эрдэнэсийн санд 1.1 их наяд төгрөгийн үнэлгээ бүхий 1.7 сая эд зүйл хадгалж байна 2020-12-08

ШӨХТГ: Сүүлийн дөрөв хоногт хятад СОНГИНЫ ҮНЭ 700 төгрөгөөр нэмэгджээ 2020-12-08

Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ 2020-12-08

Орон нутагт зөрчлийн хэргийн гаралт өссөн байна 2020-12-08