Орон нутагт зөрчлийн хэргийн гаралт өссөн байна

Орон нутагт зөрчлийн хэргийн гаралт өссөн байна

Энэ оны 11 дүгээр сарын 28-наас 12 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд улсын хэмжээнд гарсан зөрчлийн тоон мэдээг өмнөх долоо хоногтой ЭНД харьцуулахад 11,1 хувиар өссөн дүнтэй байна.

Дээрх хугацаанд бүртгэгдсэн 4330 зөрчлийн хэргийн 42,9 хувь нь Нийслэлд гарсан бол орон нутагт гарах зөрчлийн тоо нэмэгдэж, нийт зөрчлийн 57,1 хувь болж өссөн байна. Нийслэлд үйлдэгдсэн зөрчлийн хэрэг өмнөх долоо хоногоос 6,2 хувиар буурч, харин орон нутагт 28,9 хувиар нэмэгдсэн байна.

Зөрчлийн хэргийг шалгасан субъектээр нь ангилж үзвэл цагдаагийн байгууллага 95,87 хувийг, мэргэжлийн хяналт 0,99 хувийг, онцгой байдал 0,39 хувийг, бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд 2,75 хувийг тус тус шалган шийдвэрлэжээ.

Өнгөрсөн долоо хоногт Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 1,2 дахин, танхайрах зөрчил 84,6 хувиар, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 39,2 хувиар тус тус өссөн нь хамгийн өндөр хувьтай байгаа бол олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил хамгийн их хувиар буюу 77,9 хувиар буурсан байна.

Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил, тэр дундаа гар дээрээс согтууруулах ундаа худалдсан зөрчил Нийслэлд хамгийн их буюу 63  удаа гарсан ба Баянзүрх, Хан-Уул дүүрэгт дийлэнх хувь нь бүртгэгджээ.

Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил Нийслэлд 1,1 дахин нэмэгдэж, орон нутагт 1 дахин буурсан дүнтэй байгаагаас Баянзүрх, Хан-Уул, Баянгол дүүргүүдэд хамгийн их гарсан байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчлийн 36,6 хувь нь Нийслэлд, 65,3 хувь нь орон нутагт үйлдэгдсэн бол Хөвсгөл аймагт хамгийн их буюу 233, Увсад 197, Ховдод 178, Дорноговьд 175 тус тус үйлдэгдсэн байна.

Танхайрах нийт зөрчлийн 29,2 хувь нь Нийслэлд, 70,8 хувь нь орон нутагт үйлдэгдсэнээс Завхан, Ховд аймгуудад хамгийн их гарсан байна.

2020 оны 11 дүгээр сарын 28-наас 12 дугаар сарын 04-ний хооронд үйлдэгдсэн зөрчлийн хэргийн тоог өмнөх долоо хоногийн байдалтай харьцуулсан мэдээг дараах зургаас танилцана уу.

Эх сурвалж: Монгол Улсын Прокурорын газар

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.