Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн

Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа уулархаг нутгаар цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай, жавартай хүйтэн байна.

2020 оны 12 дугаар сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 23-28 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газар болон Онон, Улз голын сав газраар 4-9 хэм, бусад нутгаар 12-17 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 15-17 хэм хүйтэн байна.

2020 оны 12 дугаар сарын 11-нээс 12 дугаар сарын 15-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

11-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр,13-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 11, 12-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр, 13-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Дархадын хотгороор шөнөдөө 42-47 хэм, өдөртөө 30-35 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 22-27 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газар болон Онон, Улз голын сав газраар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 18-23 хэм хүйтэн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.