Улсын Онцгой комиссын дарга Я.Содбаатар тусгаарлах байруудын бэлтгэл, бэлэн байдалтай танилцлаа

Улсын Онцгой комиссын дарга Я.Содбаатар тусгаарлах байруудын бэлтгэл, бэлэн байдалтай танилцлаа

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Я.Содбаатар тусгаарлах байруудад хийж байгаа хяналт, шалгалтын явц болон бэлтгэл, бэлэн байдалтай танилцлаа.

Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнайгаар ахлуулсан БХЯ, ЭМЯ, ОБЕГ, ЦЕГ, ТЕГ, МХЕГ болон холбогдох бусад байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн “Шуурхай бүлэг” тусгаарлах байруудад хяналт, шалгалт хийж байгаа юм.

Хяналт, шалгалтын явцад тусгаарлах байраар ашиглаж байсан 70 гаруй зочид буудлаас эхний ээлжид 32 зочид буудлыг ашиглаж болно гэсэн дүгнэлтийг гаргаад байна.

Улсын онцгой комиссын ээлжит хуралдаанаар тусгаарлах байрны “Түр журам”-ыг баталж, журмын хүрээнд ариутгал, халдвар хамгаалал, дотоод дэг журам, аюулгүй байдлуудтай холбоотой тодорхой шийдвэрүүд гаргасан.

Мөн “Нэг хүн-нэг өрөөнд”, “Нэг өрх-нэг өрөөнд” гэсэн зарчмыг баримтлахаас гадна зочид буудлуудын коридорт байнгын бичлэгтэй камеруудыг суурилуулж, хөдөлгөөн гарсан тохиолдолд зарлан мэдээлэх системийг ашиглахаар ажиллаж байна.

Эхний ээлжид 1700 гаруй хүн тусгаарлах байрны асуудлыг шийдвэрлэжээ.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.