Манай улсад 24 цагийн дотор таван тохиолдол нэмж бүртгэгдлээ

Манай улсад 24 цагийн дотор таван тохиолдол нэмж бүртгэгдлээ

ЭМЯ-наас коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.

Манай улсад 24 цагийн дотор таван хүний шинжилгээнээс коронавирус илэрч, улсын хэмжээнд нийт 917 батлагдсан тохиолдол бүртгэгдлээ.

Үүнээс 384 хүн эдгэрсэн бол өнөөдрийн байдлаар 524 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна.

Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдал:

  •     Хөнгөн-450 хүн
  •     Хүндэвтэр-68 хүн
  •     Хүнд-5 хүн
  •     Маш хүнд-1 хүн байна.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн мэдээлснээр хоногт Улаанбаатарт 2, Сэлэнгэд 2, Дорноговьд 1 тохиолдол илэрлээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.