ЭМЯ: Халдвар авсан 35 настай монгол иргэн нас барсан нь үнэн

ЭМЯ: Халдвар авсан 35 настай монгол иргэн нас барсан нь үнэн

БНСУ-д элэг шилжүүлэн суулгах мэс засалд орохоор очсон 35 настай Монгол Улсын иргэн шинэ төрлийн коронавирусээр халдварласан нь тогтоогдон тусгаарлагдаад байсан билээ. Гэвч орон нутгийн цагаас 18.30 цагт нас барсан талаар харамсалтай мэдээг БНСУ-ын хэвлэлүүд мэдээлж эхлээд байсан юм. Харин энэ талаар Монгол Улсын Эрүүл мэндийн яам дараах мэдээллийг өглөө.  

ЭМЯ-ны мэдээлэлд "БНСУ-ын Сөүл хот дахь Монгол Улсын Консулын газарт Намьяанжү хотын захиргаанаас Монгол Улсын иргэн 35 настай “О” тус хотын эмнэлэгт хүнд өвчний улмаас эмчлэгдэж байгаад өнөөдөр 17:40 цагт нас барсан тухай мэдээллээ.

Монгол Улсын Гадаад харилцааны яамны албан мэдээнд иргэн “О” элэгний хатуурлын улмаас эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд орох гэж байсан байна. Түүнээс 2 дугаар сарын 23-нд авсан шинжилгээгээр коронавирус эeрэг гарсан мэдээлэл байна.

Талийгаачтай хамт ойрын 6 хүн байсан бөгөөд тэдгээр иргэдээс шинжилгээ авахад коронавирус илрээгүй байна" гэлээ. 

Монгол иргэний биеийн байдал хүнд байгаа талаар өмнө нь Консулын газраас мэдээлж байсан бөгөөд түүний нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж эхэлжээ. 

Эх сурвалж: ЭМЯ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.