Төр засгаас гаргаж буй шийдвэрийг хэрэгжүүлэхийг уриалж байна
Шинэ төрлийн вирусын халдвар олон улсад дэгдсэнтэй холбогдуулан дэлхийн улс орнууд хүнд байдалд ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Монгол улсад дээрх өвчлөлийн тохиолдол бүртгэгдээгүй байгаа ч урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Иймд сар шинийн баярын өдрүүдэд иргэдийг төр, засгийнхаа шийдвэрийг дэмжиж ажиллах шаардлагатай байгааг Монгол улсын Эрүүл мэндийн яамнаас санууллаа. Түүнчлэн уг халдвар нь анх тархсан БНХАУ-аас гадна хэд хэдэн оронд голомтлон халдварлаж эхэлсэн тухай албаныхан мэдээлж байна.
Энэ талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ажилтан Н.Ариунтуяа "БНСУ, Япон, Кувейт, Иран, Ирак зэрэг орнуудад халдвар гарч нас баралт нэмэгдээд байна. ДЭМБ-аас бол цар тахлын хэмжээнд хүрээгүй байна гэж үзэж байгаа. Гэвч БНХАУ-аас гадна хэд хэдэн улс орнуудад короновирусын халдвар голомтлон тархаж байна. Нийт тохиолдлын тоо дэлхийн хэмжээнд 8079 болж, нас баралт нэмэгдсэн байна. Өдөр ирэх бүр дэгдэлтийг хязгаарлах боломж хумигдаж байна” гэсэн юм. Түүнчлэн зарим тохиолдолд халдварын замыг тогтооход хүндрэл учирч байгаа ба халдвар гарсан улс орнуудад зорчоогүй иргэдээс ч дээрх халдвар илрэх болсон байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.