БЗД-ийн эмнэлэгт 6, Франкфуртаас ирсэн иргэдээс 6 халдвар илэрлээ

БЗД-ийн эмнэлэгт 6, Франкфуртаас ирсэн иргэдээс 6 халдвар илэрлээ

Улсын хэмжээнд ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ-ийн нян судлалын төв лабораториуд, явуулын 2 авто лаборатори болон Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод, Орхон аймгийн салбар лабораторид өчигдөр буюу энэ сарын 18-нд нийт 11190  хүнд хийсэн PCR шинжилгээгээр 12 хүнд коронавирус илэрчээ.

Эдгээрээс 6  тохиолдол нь БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомтоос илэрчээ.  Мөн Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн хүмүүст хийсэн давтан шинжилгээгээр 6 хүнээс коронавирус илэрсэн байна. 
Энэ тухай ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэхдээ, “Баянзүрх дүүргийн эмнэлгийн голомтын халдвар нийт 26 болж байна. Эхний батлагдсан тохиолдлууд халдвар гарч байсан голомт бүхий газарт амьдардаг бөгөөд тухайн бүс нутгаас эхтэй халдварын голомт үүссэн байх магадлал өндөр байгаа. Гэхдээ хавьтлыг тандан судлах ажил үргэлжилж байна. Улаанбаатарт өмнө нь бүртгэгдсэн каластер голомлон гарсан халдвараас давтан хийсэн шинжилгээнээс коронавирус илрээгүй байна.

Улаанбаатар хотын каластер өвчлөлийн голомтод нийт тохиолдол 169 боллоо. Сүүлийн 24 цагт Дархан-Уул аймаг, Орхон, Говьсүмбэр, Архангай аймагт коронавирусний халдвар шинээр бүртгэгдээгүй байна. Улаанбаатарт 163, Сэлэнгэд 216, Дархан-Уулд 45, Орхонд 25, Говьсүмбэрт 4, Дорноговьд 32, Архангайд 3 тохиолдол, улсын хэмжээнд нийт дотоодын халдварын каластер өвчлөлийн голомтод 494 тохиолдол болсон байна. Өнөөдөр ХӨСҮТ-өөс гарч Яармаг дахь эмнэлэгт байсан 34 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа" гэв. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.