Яармагийн эмнэлгээс 36 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ.

Яармагийн эмнэлгээс 36 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ.

Өчигдөр нийт 11190 хүнд шинжилгээ хийхэд Улаанбаатар хотоос 12 хүнд халдвар илэрлээ. Үүний зургаа нь БЗД-ийн голомтоос, зургаа нь энэ сарын 16-нд Франкфуртаас ирсэн иргэдээс илэрсэн байна.

Бусад аймагт батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй.

Өнөөдөр Яармагийн эмнэлгээс 36 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Одоогоор 435 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна. БЗД-ийн Нэгдсэн эмнэлгээс голомтлон гарсан халдвараар 26 хүн өвчилж, ойрын болон дам хавьтлын тоо 450 орчим болжээ. 

Вирус өөрөө наалдамтгай байдаг. Тиймээс халдвар энд тэнд алаг цоог бүртгэгдэх магадлал өндөр тул хүн бүр аль болох гэрээсээ гарахгүй байх, маскаа зүүх, гараа сайн угаах шаардлагатай байна гэж ХӨСҮТ-өөс мэдээллээ. 

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай аймагт халдвар нэмж бүртгэгдээгүй байна.

 

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.