БНСУ-д амьдарч буй монгол иргэдийг бүх талаар дэмжихийг хүсэв

БНСУ-д амьдарч буй монгол иргэдийг бүх талаар дэмжихийг хүсэв

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн сайд Кан Гён Хватай өнөөдөр цахим уулзалт хийв.

Цахим уулзалтын үеэр талууд цар тахлын өнөөгийн хүнд нөхцөл байдалд ойр дотно хамтран ажиллаж, нийгэм, эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг даван туулахад харилцан дэмжиж, нягт хамтран ажиллахаар ярилцав. Гадаад харилцааны сайд Н.Энхтайван цар тахлын үед БНСУ-д амьдарч буй монгол иргэдийг бүх талаар дэмжихийг солонгосын талаас хүсэв. БНСУ-ын Гадаад хэргийн сайд Кан Гён Хва дэмжин ажиллаж байгаагаа нотлоод цаашид ч БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд анхаарал хандуулахаа илэрхийлэв.

Мөн цар тахлын улмаас хоёр улсын агаарын замын зорчих хөдөлгөөнийг түр зогсоосонтой холбогдуулан нутаг буцах хүсэлтэй иргэдийг татан авах, тусгай нислэг үйлдэхэд харилцан дэмжижирснийг талууд тэмдэглэж, үргэлжлүүлэн хамтран ажиллахаа нотлов.

Хоёр улсын Гадаад харилцааны сайд нар Монгол Улс, БНСУ дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан өнгөрсөн хугацаанд хийсэн бүтээнсээ дүгнэж, ирэх 30 жилд Монгол, Солонгосын харилцааг ямар түвшинд хүргэхээр төсөөлж байгаа талаар санал бодлоо хуваалцав. “Иж бүрэн түншлэл”-ийн өндөр түвшинд хүрсэн харилцааг цаашид улам гүнзгийрүүлж, ойрын үед харилцааны түвшинг ахиулахын сацуу дээд, өндөр түвшинд харилцан айлчлалын давтамжаа улам нэмэгдүүлэхээр ярилцав.

Хоёр тал олон улс, бүс нутгийн тавцанд хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, нэн ялангуяа Зүүн хойд Азийн бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангах чиглэлд үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тохиров.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 1029-р нэмэгдэж нийт 48.570-д хүрэв. 2020-12-19

БНАСАУ-ын Засгийн газар ОХУ-аас "Спутник V" вакциныг худалдаж авчээ. 2020-12-20

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 1097-р нэмэгдэж нийт 49,665-д хүрэв. 2020-12-20

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 926-р нэмэгдэж нийт 50.591-д хүрэв. 2020-12-21

БНСУ-д гадаадын ажилтнуудын тоо хоёр жил дараалан буурчээ 2020-12-21

БНСУ-д амьдарч буй монгол иргэдийг бүх талаар дэмжихийг хүсэв 2020-12-21

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 869-аар нэмэгдэж нийт 51460-д хүрэв. 2020-12-22

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 1092-оор нэмэгдэж нийт 52550-д хүрэв. 2020-12-23

Сөүл жижиг бизнес эрхлэгчдэд бага хүүтэй зээл санал болгоно 2020-12-23

БНСУ дахь Нийгмийн даатгалын тасаг 3,1 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. 2020-12-26

Өмнөд Солонгос улс цэргийн сургуулилалтаа Такэшима арлын ойролцоо хийжээ. 2020-12-26