Сөүл жижиг бизнес эрхлэгчдэд бага хүүтэй зээл санал болгоно
БНСУ-ын нийслэл Сөүл хотын засаг захиргаа коронавирусний цар тахалд нэрвэгдсэн жижиг бизнес эрхлэгчдэд 800 тэрбум вон буюу 721 сая ам.долларын бага хүүтэй зээл санал болгохоор шийдвэрлэжээ. Сөүл хотын захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Сё Жён Хюпийн мэдээлснээр, жижиг бизнес эрхлэгчид 30 сая хүртэлх воны зээлийг жилийн 0.56 хувийн хүүтэй авах боломжтой ажээ.
Хотын засаг захиргаа зээлийн хүсэлтийг ирэх даваа гаргаас авч, нэгдүгээр сарын 1-нээс олгож эхлэхийг зорьж байна. Мөн жижиг бизнес эрхлэгчдийг дэмжихийн тулд 100 тэрбум воны үнэ бүхий купон гаргахаар төлөвлөжээ. Сөүлийн бүсэд сүүлийн долоо хоногуудад халдварын тохиолдлын тоо олноор нэмэгдэх болсон юм. Сөүлд өнгөрсөн бямба гарагт халдварын 473 тохиолдол илэрсэн нь өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болсон бөгөөд сүүлийн 24 цагийн хугацаанд 376 хүнээс халдвар илэрчээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.