Эрээн-Замын-Үүдийн боомтод төвлөрөөд байсан ачааг солилцон тээвэрлэв
УОК-оос чиглэл болгосны дагуу ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын баг ажиллаж, Эрээн-Замын-Үүдийн боомтод төвлөрөөд байсан ачаа, тээвэрт зохицуулалт хийж, ачааг солилцон тээвэрлэлээ.
2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Замын-Үүд боомтоор 142 автомашины ачааг солилцсон бол өнөөдөр мөн 140 автомашины ачааг солилцлоо.
Үүнд:
- Экспортын 10,
- Хувиараа хүсэлт гаргасан 31,
- Хүнс ногооны 9,
- Нүүрсний 4,
- Ачааны 16 машиныг тус тус гарах чиглэлд шалган нэвтрүүллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.