ЭМЯ-наас хөл хориог сунгах талаар саналыг одоогоор УОК-т гаргаагүй

ЭМЯ-наас хөл хориог сунгах талаар саналыг одоогоор УОК-т гаргаагүй

ЭМЯ-наас 2021 оны 1 дүгээр сарын 6-наас хойш хөл хориог сунгах талаар саналыг одоогоор УОК-т гаргаагүй хэмээн өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.

Энэ үеэр эмч, мэргэжилтнүүд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-ХСҮТ-д гарсан халдварын эх голомт нь нас барсан хүнээс үүдэлтэй гэсэн мэдээлэл гарсан. ХСҮТ-ээр үйлчлүүлэгчид хэрхэн үйлчлүүлэх вэ?

-халдварын дэгдэлтийн дараах алаг цоог дэгдэлтэд хүмүүс өртөх эрсдэл өндөр тул эрүүл мэндийн байууллагын ажилчид эмчилгээ үйлчилгээ явуулж байх явцдаа халдвар авах эрсдэлтэй. Хавдрын шалтгаантай өвчтөн Баянзүрх дүүргийн эмнэлгээр үйлчлүүлээд эргэж очоод ХСҮТ болон үндэсний том төвөөр үйлчлүүлнэ. Тиймээс энэ эрсдэл байгаа. Бид судалж тандаж байна.

ХСҮТ-ийн батлагдсан тохиолдлын  эмнэлгийн ажилтны үйлчилдэг байсан тухайн хэсгийг тусгаарлан, тэнд ажиллаж байсан хүмүүс эмчилгээ үйлчилгээгээ явуулах хэсэг нь явуулж, ойрын хавьтлын 100-аад хүнийг ажиглан тусгаарлах байранд тусгаарласан. Мөн хоёрдогч болон гуравдагч хавьтлыг тогтоон халдварын эрсдэлгүй бусад тусламж үйлчилгээг явуулж байгаа. Тэгэхээр Хавдрын эмнэлгийн тэр хэсгийг тусгаарласан.

-Цэргийн төв эмнэлэгт халдвар хамгааллын дэглэм алдсан гэсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Цэргийн тэв эмнэлэгт эрүүл мэндийн ажилтны өвчлөл гарсан. Дэлхий дахинаа учирч буй эрсдэл адилхан. Эмнэлгийн ажилчид өртөнө. Дэлхийд гарч буй цар тахал монголд гарч  байна. Монголд эрсдэл байгаа. Монголын эмч нар дэлхийн эмч, эмнэлгийн ажилчидтай адил тусламж үйлчилгээ явуулж байгаа. Энэ бол маш мэдрэг вирус учир халдвартай, өвчтэй хүнтэй харьцаж буй хүн бүрт эрсдэл өндөр байгаа.

-Улс орнууд коронавирусний эсрэг вакцин хийж эхэлсэн. Манай улсын хувьд хэзээнээс вакцин авч эхлэх вэ?

-Өнгөрсөн 7 дугаар сараас вакцин авах ажлыг хөөцөлдөж эхэлсэн. Сангийн сайдаар ахлуулсан баг удирдан зохион байгуулж буй. Ковакс вакцин болон хөрш зэргэлдээ болон бусад улс оронд бүртгэгдсэн вакцин авах ажлын багт ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга болон мэргэжлийн хүмүүс хамтран ажиллаж байгаа. Вакцин тараах түгээх төлөвлөгөө гаргасан байгаа.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.