Улаанбаатарт өдөртөө 20 хэм хүйтэн

Улаанбаатарт өдөртөө 20 хэм хүйтэн

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

2020 оны 12 дугаар сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Хур тунадас:  Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орно.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндий,  Дархадын хотгороор 30-35 хэм, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 20-25 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн цас багатай газраар 9-14 хэм, бусад нутгаар өдөртөө 15-20 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 18-20 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 21-23 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 21-23 хэм хүйтэн байна.

2021 оны 01 дүгээр сарын 01-нээс 2021 оны 01 дүгээр сарын 05-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

2021 оны 1 дүгээр сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 4-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи ихэнх хугацаанд нутгийн өмнөд хэсгээр секундэд 7-12 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна. Хугацааны эхээр өдөртөө ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 42-47 хэм, өдөртөө 29-34 хэм, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 21-26 хэм, цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 16-21 хэм хүйтэн байна. 1-дүгээр сарын 2-ноос нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв 2020-12-30

Ерөнхийлөгч Х.Баттулга: Хүүхдийн хөгжил, хамгааллын асуудал бол эн тэргүүнд төрийн үүрэг, бас монгол хүн бүрийн үүрэг юм 2020-12-30

Халдвар авсан алба хаагчид нэг удаа ТЭТГЭМЖ ОЛГОХ хууль өргөн барив 2020-12-30

Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах журам батлах эрхийг Монголбанканд олгох хуулийн төсөл өргөн барив 2020-12-30

Хүүхэлдэйн театр, Хүүхдийн номын сангийн цогцолбор барих газрыг шийдвэрлэв 2020-12-31

Улаанбаатарт өдөртөө 20 хэм хүйтэн 2020-12-31

ДОРНЫН ЗУРХАЙ: Бүтээл туурвил эхлэхэд сайн хэмээжээ 2020-12-31

ӨРНИЙН ЗУРХАЙ: Хумхынханд гайхалтай сайхан өдөр 2020-12-31

УИХ-ын чуулганаар 7 хууль, тогтоолын төсөл хэлэлцэнэ 2020-12-31

2021 онд агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээг тогтоолоо.  2020-12-31

Ж.Эрдэнэбатын зөрчигдсөн эрх ОЛОН УЛСЫН анхааралд өртлөө 2020-12-31