ДОРНЫН ЗУРХАЙ: Бүтээл туурвил эхлэхэд сайн хэмээжээ

ДОРНЫН ЗУРХАЙ: Бүтээл туурвил эхлэхэд сайн хэмээжээ

Өнөөдөр аргын тооллын 2020 оны 12 дугаар сарын 31. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн өвлийн дунд шар хулгана сарын Билгийн тооллын давхарласан 16. Бархасвадь гараг. Өглөгт охин одтой, найман цагаан мэнгэтэй, шар бич өдөр.

Барилдлага: Хотол чуулган

Шүтэн барилдлага: Төрөхүй

Суудал: Гал

Өдрийн наран 8 цаг 42 минутад мандан, 17 цаг 09 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн.

 Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ерөнхийлөгч Х.Баттулга: Хүүхдийн хөгжил, хамгааллын асуудал бол эн тэргүүнд төрийн үүрэг, бас монгол хүн бүрийн үүрэг юм 2020-12-30

Халдвар авсан алба хаагчид нэг удаа ТЭТГЭМЖ ОЛГОХ хууль өргөн барив 2020-12-30

Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах журам батлах эрхийг Монголбанканд олгох хуулийн төсөл өргөн барив 2020-12-30

Хүүхэлдэйн театр, Хүүхдийн номын сангийн цогцолбор барих газрыг шийдвэрлэв 2020-12-31

Улаанбаатарт өдөртөө 20 хэм хүйтэн 2020-12-31

ДОРНЫН ЗУРХАЙ: Бүтээл туурвил эхлэхэд сайн хэмээжээ 2020-12-31

ӨРНИЙН ЗУРХАЙ: Хумхынханд гайхалтай сайхан өдөр 2020-12-31

УИХ-ын чуулганаар 7 хууль, тогтоолын төсөл хэлэлцэнэ 2020-12-31

2021 онд агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээг тогтоолоо.  2020-12-31

Ж.Эрдэнэбатын зөрчигдсөн эрх ОЛОН УЛСЫН анхааралд өртлөө 2020-12-31

Ажил, үүргээрээ бусдыгаа манлайлсан гурван ахлагчийг өргөө цагаан гэрээр шагналаа.  2020-12-31