Калифонид коронавирусний шинэ хувилбараар халдварласан тохиолдол илэрчээ
Их Британид анх илэрсэн коронавирусний шинэ хувилбараар халдварласан тохиолдол илэрлээ гэж АНУ-ын Калифорни муж улсын захирагч Гэвин Ньюсом лхагва гарагт мэдээлжээ. АНУ-д уг халдварын анхны тохиолдол Колорадо муж улсад нэг өдрийн өмнө буюу мягмар гарагт бүртгэгдсэн юм.
Г.Ньюсон муж улсдаа шинэ хувилбараар халдварласан анхны тохиолдол бүртгэгдсэн талаар АНУ-ын халдварт өвчин судлалын мэргэжилтэн, доктор Энтони Фаучитай цахимаар хэлэлцэх үеэрээ мэдэгджээ. Э.Фаучигийн хувьд уг мэдээг сонсоод нэг их гайхахгүй байгаагаа илэрхийлээд, АНУ-ын олон иргэн халдвар тархсан улсууд руу зорчсон тул цаашид орон даяар олон тохиолдол бүртгэгдэх төлөвтэй байна гэж хэлжээ.
Калифорни муж улсын Сан-Диего хотын эрх баригчдын мэдээлснээр, коронавирусний хувилбар ойрын хугацаанд хилийн чанадад зорчоогүй 30 настай эрэгтэйгээс илэрсэн байна. Их Британид “COVID-19” халдварын тохиолдлын тоо олноор нэмэгдэхэд хүргэсэн “B.1.1.7” хэмээх шинэ хувилбар нь бусад хувилбараасаа илүү хурдан халдварладаг болохыг мэргэжилтнүүд тогтоогоод байгаа боловч өвчтөнүүдийг илүү хүндээр өвчлүүлдэг гэх нотолгоо байхгүй байгаа юм.
“Pfizer”, “Moderna” компанийн аль аль нь вакцинуудаа шинэ хувилбарын эсрэг үр дүнтэй гэдгийг мэдэгдээд байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.