Улаанбаатарт өдөртөө 21 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад уулархаг нутгаар ялимгүй цас орж, нутгийн өмнөд хэсгээр салхитай байна.
2021 оны 01 дүгээр сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Туул голын хөндийгөөр ялимгүй цас орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим болон Тэс голын хөндийгөөр 29-34 хэм, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар 21-26 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн цас багатай газраар 8-13 хэм, бусад нутгаар 17-22 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 19-21 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 24-26 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 23-25 хэм хүйтэн байна.
2021 оны 1 дүгээр сарын 2-ноос 1 дүгээр сарын 6-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
2-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 3-нд баруун болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 4-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр ялимгүй цас, 5-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд нутгийн өмнөд хэсгээр секундэд 7-12 метр, 5-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 42-47 хэм, өдөртөө 30-35 хэм, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 22-27 хэм, цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 17-22 хэм хүйтэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.