17764 хүнд PCR шинжилгээ хийснээс 5 хүнд коронавирус илэрсэн
Манай улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд 17764 PCR шинжилгээ хийснээс 5 хүнд коронавирус илэрсэн талаар ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.
Дээрх тохиолдлуудын нэг нь ХӨСҮТ-ийн сувилагч, хоёр нь Баянзүрх дүүргийн эмнэлгийн голомтод ойрын хавьтлаар тусгаарлагдаж байсан, хоёр нь МӨНХХАДА компаийн ажилтан байна. Шинээр коронавирус илэрсэн МӨНХХАДА компани нь 116 ажилтантай бөгөөд халдвар авсан хоёр иргэний ойрын хавьтлын 24 хүнийг тусгаарлаад байна.
Халдвар голомтлон тархаад байсан аймагт коронавирус илрээгүй. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 414, улсын хэмжээнд дотоодын халдвар 740, нийт 1220 тохиолдол бүртгэгдээд байна. Мөн өнөөдөр 7 хүн эдгэж дараагийн шатны хяналтад шилжсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.