ДЭМБ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх анхны вакциныг баталгаажууллаа

ДЭМБ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх анхны вакциныг баталгаажууллаа

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) 2020.12.31-ний өдөр (Женевийн цагаар) коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх анхны вакциныг баталгаажууллаа. Коронавируст халдвар тархаж эхэлснээс хойш дэлхийн улс орнууд урьдчилан сэргийлэх вакцин үйлдвэрлэхээр зорьж байгаа бөгөөд ийнхүү Pfizer/BioNTech вакциныг ДЭМБ-аас баталгаажуулж байна.

Pfizer/BioNTech вакцин нь дэлхийн олон орны эмийн зохицуулалтын мэргэжилтнүүдийн хяналтан дор аюулгүй байдал, чанар, эрсдэл зэрэг олон шалгуураар дамжиж баталгаажжээ.

ДЭМБ-ын Дархлаажуулалтын Стратегийн зөвлөхүүд(SAGE) 2021 оны 1-р сарын 5-ны өдөр хуралдаж энэ вакцинийг хүн амд хэрэглэх талаар тодорхой бодлого, зөвлөмж боловсруулах аж.

Эх сурвалж: www.who.int

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.