УОК хөл хориог сунгах эсэхийг хэлэлцэнэ

УОК хөл хориог сунгах эсэхийг хэлэлцэнэ

Улсын Онцгой комисс болон Засгийн газрын шийдвэрээр Улаанбаатар хотод хатуу хөл хорио тогтоогоод байгаа билээ. Уг хатуу хөл хорио ирэх лхагва /2021.01.06/ гарагийн 06:00 цагт дуусгавар болно. 

Тэгвэл Улсын Онцгой комисс өнөөдөр /2021.01.04/ хуралдаж Улаанбаатарт тогтоосон хатуу хөл хориог сунгах эсэх асуудлыг хэлэлцэнэ. Дараа нь Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийг баталгаажуулах юм. Засгийн газрын ээлжит бус хуралдааныг 14:00 цагт товлоод байна. Өөрөөр хэлбэл, 14:00 цагаас өмнө Улсын Онцгой комисс хуралдаж, Засгийн газарт хөл хориог сунгах эсэх саналаа хүргүүлэх юм. 

Эх сурвалжийн мэдээлснээр Улсын Онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас Улаанбаатарт тогтоосон хатуу хөл хориог 14 хоног сунгах саналтай байгаа аж. Учир нь, Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлгээс голомтолсон халдварыг хумьж хараахан чадаагүй байгаа бөгөөд бусад газраас илэрсэн халдварын тохиолдлын голомтыг тогтооход тодорхой хугацаа хэрэгтэй талаар албан бус эх сурвалж мэдээлж байна

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

УИХ-аар энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын жагсаалтыг батлав 2021-01-04

Орон нутгийн иргэд харьяалал харгалзахгүй дараах шинжилгээний төвүүдээр үйлчлүүлэх боломжтой 2021-01-04

ШӨХТГ-ын дарга хуурамч гэх шампанск зарсан асуудлаар тус компанийн удирдлагуудтай уулзаж байна 2021-01-04

Аюулт үзэгдэл,ослын 244 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэв 2021-01-04

Ихэнх нутгаар цасан шуурга шуурахыг анхааруулав 2021-01-04

УОК хөл хориог сунгах эсэхийг хэлэлцэнэ 2021-01-04

ЭМЯ-наас УОК-д хөл хориог дахин 14 хоног сунгах санал хүргүүлжээ 2021-01-04

А.Амбасэлмаа: Цэргийн төв эмнэлгээс 2, голомтолсон халдвараас 19 тохиолдол бүртгэгдлээ 2021-01-04

Монгол Улсын визийг хилийн боомт дээр олгодог болно 2021-01-04

Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагаанд 11 автомашин хүлээлгэн өглөө 2021-01-04

О.Чимэдсүрэн: Улаанбаатар хотод өндөржүүлсэн байдлыг цуцлахад өвчлөл нэмэгдэх магадлал өндөр байна 2021-01-04