ЭМЯ-наас УОК-д хөл хориог дахин 14 хоног сунгах санал хүргүүлжээ
Улсын Онцгой комисс болон Засгийн газрын шийдвэрээр Улаанбаатар хотод хатуу хөл хорио тогтоогоод байгаа билээ. Уг хатуу хөл хорио ирэх лхагва /2021.01.06/ гарагийн 06:00 цагт дуусгавар болно.
Улсын Онцгой комисс өнөөдөр /2021.01.04/ 11:00 цагаас хуралдаж Улаанбаатарт тогтоосон хатуу хөл хориог сунгах эсэх асуудлыг хэлэлцэнэ. Дараа нь Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийг баталгаажуулах юм. Засгийн газрын ээлжит бус хуралдааныг 14:00 цагт товлоод байна. Өөрөөр хэлбэл, 14:00 цагаас өмнө Улсын Онцгой комисс хуралдаж, Засгийн газарт хөл хориог сунгах эсэх саналаа хүргүүлэх юм.
Тэгвэл Эрүүл мэндийн яамнаас Улсын Онцгой комисст хатуу хөл хориог дахин 14 хоног сунгах санал гаргаж, хүргүүлжээ. Учир нь, Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлгээс голомтолсон халдварыг хумьж хараахан чадаагүй байгаа бөгөөд бусад газраас илэрсэн халдварын тохиолдлын голомтыг тогтооход тодорхой хугацаа хэрэгтэй талаар албан бус эх сурвалж мэдээлж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.