Японы эрх баригчид онцгой байдлын дэглэм тогтоох боломжийг судалж эхэллээ

Японы эрх баригчид онцгой байдлын дэглэм тогтоох боломжийг судалж эхэллээ

Японы эрх баригчид коронавирусний тархалттай холбогдуулан онцгой байдлын дэглэм тогтоох боломжийг судалж эхэллээ гэж тус улсын Ерөнхий сайд Сүга Ёшихидэ өнөөдөр хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв.

"Бид онцгой байдал зарлах асуудлыг хэлэлцэж эхэлсэн" гэж тэрбээр хэлсэн байна. Сүга мөн эрх баригчид хоёрдугаар сарын 20 гэхэд тус улсын хүн амыг коронавирусний эсрэг вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөж байгааг мэдээлжээ.

Японы Засгийн газар Токио, Чиба, Сайтама, Канагава мужууд ордог нийслэлийн бүсэд онцгой байдлын дэглэм тогтоох боломжийг хэлэлцэж байна гэж өмнө нь “Asahi” сонин эх сурвалжуудаас иш татан мэдээлсэн юм. Эдгээр мужид энэ долоо хоногт онцгой байдал зарлаж магадгүй гэдгийг эх сурвалжууд хэлжээ. Дээрх дөрвөн мужийн захирагч нар онцгой байдлын дэглэм тогтоох боломжийг судлахыг өмнө нь Засгийн газраасаа хүссэн юм.

Японд коронавирусний халдварын тархалтын байдал 11 дүгээр сарын эхэн үеэс дордож эхэлсэн байна. Тус улсад халдвар авсан нийт хүний тоо 245 мянга давж, 3600 гаруй хүн нас баржээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ОХУ-ын төрийн албан хаагч асан авлигын хэрэгт холбогдож, ял сонслоо 2021-01-03

Биткойны ханш 12 дугаар сард хурдацтай өсч 33 мянган ам.доллар давлаа 2021-01-03

Дэлхийн даяар коронавирусний халдварын тохиолдол 85 сая давлаа 2021-01-04

“Tesla” компани 2020 онд хагас сая орчим цахилгаан автомашин нийлүүлжээ. 2021-01-04

Норвегийн Засгийн газар хязгаарлалтаа чангатгахаар болжээ. 2021-01-04

Японы эрх баригчид онцгой байдлын дэглэм тогтоох боломжийг судалж эхэллээ 2021-01-04

АНУ-ын “Pfizer”, Германы “BioNTech” компаниудын хамтран бүтээсэн вакцин сөрөг нөлөө мэдрэгдсэн 2021-01-04

Шинэ оны ажлын эхний өдөр нефтийн үнэ өслөө. 2021-01-04

Борис Жонсон Англи даяар хорио цээрийн дэглэм тогтоож байгаагаа мэдэгдлээ. 2021-01-05

Kоронавирусний шинэ хувилбараар халдварласан тохиолдол 37 улсад бүртгэгдлээ 2021-01-05

Сиднейд амны хаалт зүүгээгүй тохиолдолд 154 америк долларын торгууль ногдуулна 2021-01-05