Сиднейд амны хаалт зүүгээгүй тохиолдолд 154 америк долларын торгууль ногдуулна
Австралийн Сидней хот Ковид-19 цар тахалтай холбогдуулан өнөөдрөөс эхлэн амны хаалт заавал зүүх журам мөрдөж эхэлжээ. Сиднейд худалдааны төв, нийтийн тээвэр болон бусад олон нийтийн газруудад амны хаалт зүүгээгүй тохиолдолд 200 австрали доллар буюу 154 америк долларын торгууль ногдуулах юм байна. Шинэ Өмнөд Уэльс мужийн эрүүл мэндийн газар уг журмыг хэдий хэр хугацаанд мөрдөх тухай мэдээлээгүй байна.
Сидней өнгөрсөн 12-р сарын 15-наас хойш анх удаа өчигдөр цар тахлын халдвар илрээгүй тухай мэдээлжээ. өнгөрсөн сард Сидней хотод илэрсэн цар тахлын голомтоос өнгөрсөн 7-р сараас хойш амны хаалт зүүх журам мөрдөж байгаа Австралийн хоёр дахь том хот Мельбурнд халдвар тархсан. Тус хотод сүүлийн 24 цагт цар тахлын халдварт 3 тохиолдол нэмж бүртгэгджээ. Австралийн эмнэлгүүдэд даваа гарагийн байдлаар Ковид-19 цар тахлын халдвартай 26 хүн эмчлүүлж байгааг тус улсын эрүүл мэндийн газраас мэдээлсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.