“Luxurios” оргилуун дарсны үйлдвэрт хяналт шалгалт хийж, зөрчлийн хэрэг нээлээ

“Luxurios” оргилуун дарсны үйлдвэрт хяналт шалгалт хийж, зөрчлийн хэрэг нээлээ

Шинэ жилийн баярын өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр“Советское шампанск”, “Тансаг” гэсэн хаяг шошготой оргилуун дарсыг “LUXURIOUS” гэсэн бичиг бүхий цагаан, яагаан өнгөөр бүрж худалдсан гэх мэдээлэл тавигдсаны дагуу 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр “Цэс хайрхан” ХХК-ийн дарсны үйлдвэрийн удирдах бүрэлдэхүүнийг байлцуулан хяналт шалгалт хийлээ.

Үйлдвэрийн удирдлагууд “LUXURIOUS” /цагаан/ нэрийн 12879 ширхэг оргилуун дарс үйлдвэрлэж нийлүүлсэн. Эдгээрээс 2000 орчим оргилуун дарсыг гадуураа цагаан өнгийн шошгоор бүрсэн гэх мэдээллийг өглөө.

Энэ хугацаанд НМХГ-ын хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчид агуулахын үлдэгдэл дарсыг битүүмжилж, Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй, Баянгол, Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулж байсан Миний дэлгүүр сүлжээний 3 салбар, Номин, Баянзүрх зах, Амгалан зах, Генерал төв, Сарнайх ХХК, Хайлааст зэрэг дэлгүүрт шалгалт хийж, шошгын зөрчилтэй оргилуун дарсыг худалдааны газруудаас яаралтайгаар буцаан авалт хийж байна. Тус аж ахуйн нэгжид зөрчлийн хэрэг нээж, хяналт шалгалтыг үргэлжлүүлж байна.

Эх сурвалж: НМХГ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

О.Чимэдсүрэн: Улаанбаатар хотод өндөржүүлсэн байдлыг цуцлахад өвчлөл нэмэгдэх магадлал өндөр байна 2021-01-04

Онцгой байдлын байгууллагын 2020 оны онцлох үйл явдлууд 2021-01-04

Нийслэлийн удирдах ажилтнуудын цахим шуурхай зөвлөгөөн боллоо 2021-01-04

Орон сууц, сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд хэрхэн хамрагдах вэ ? 2021-01-04

Umoney карт цэнэглэх 75 цэг ажиллаж байна 2021-01-04

“Luxurios” оргилуун дарсны үйлдвэрт хяналт шалгалт хийж, зөрчлийн хэрэг нээлээ 2021-01-04

Гашуунсухайт боомтод уртын тээврийн 242 жолоочийг шинжилгээнд хамруулжээ 2021-01-04

Монголбанкны зүгээс дэмжлэг туслалцаа үзүүлэх арга замыг эрэлхийлж ажиллахаар тогтлоо. 2021-01-04

ШӨХТГ: Нийслэлийн 4 дүүргийн зах худалдааны төвд мах, хүнсний бүтээгдэхүүний үнийг хянах, шалгалт хийлээ. 2021-01-04

Монгол бүсгүй Нүүр будалтын ДАШТ-д түрүүлжээ 2021-01-04

Япон улсаас эх орондоо буцаж ирэх хүсэлтэй иргэдийн анхааралд 2021-01-04