Гашуунсухайт боомтод уртын тээврийн 242 жолоочийг шинжилгээнд хамруулжээ
Коронавируст халдвараас сэргийлэх, голомтын хариу арга хэмжээ авах үйл ажиллагаанд Эрүүл мэндийн байгууллагын 2450 гаруй ажилтан ажиллаж байна.
Шинэ жилийн баярын үеэр ажилласан хүнс, худалдааны захын ажилчдын сорьцыг өчигдрөөс эхлэн Нийслэлийн эрүүл мэндийн төвийн лабораторийн баг цуглуулж байна. Одоогоор 11 562 сорьцыг цуглуулан шинжилж байгаа аж.
Энэ тухай ЭМЯ-ны Тандалт судалгаа шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл өнөөдөр мэдээлэл өгөхдөө, “Эх үүсвэр нь тодорхойгүй халдвар гарч буй тул ЗӨСҮТ-ийн хариу арга хэмжээний баг нийслэлийн голомтын 19 обьектын 3148 шоо метр талбайд ариутгал халдваргүйтгэл хийсэн.
Мөн ЗӨСҮТ-ийн авто лаборатори Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтын уртын тээврийн 242 жолоочийг коронавирус илрүүлэх шинжилгээнд хамруулсан. Бүх хариу сөрөг гарсан.
Түүнчлэн тус төвийн вирус судлалын лаборатори сүүлийн 24 цагийн хугацаанд нийслэлийн эрсдэлт бүлгийн 2160 хүнээс коронавирус илрүүлэх шинжилгээ авсан. Үүнээс гурван хүний шинжилгээний хариу эерэг буюу коронавирус илэрсэн"-ийг дурдлаа.
Тусгай дугаарын 7 утсанд 4603 хүн хандаж, эрүүл мэндийн зөвлөмж, зөвлөгөө авчээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.