Авто тээврийн товчоодоор 3706 хүн нэвтэрч, сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна
2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд эрүүл мэнд, онцгой, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 86 ажилтан албан хаагч үүрэг гүйцэтгэж ажиллалаа.
- Эдгээр товчоодод эрүүл мэндийн байгууллагын 28 албан хаагч ажиллаж байгаа юм.
-Дээрх хугацаанд авто тээврийн товчоодоор орсон 803, гарсан 1002 буюу нийт 1805 автомашин нэвтэрсэн байна.
-Үүнээс товчоодоор нэвтэрч орсон 1616, гарсан 2090 буюу нийт 3706 зорчигчдод эрүүл мэндийн хяналт хийсэн бөгөөд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна.
ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.