Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргалаа

Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргалаа

УОК-оос гаргасан Улаанбаатарт тогтоосон бүх нийтийн бэлэн байдлыг 14 хоногоор сунгах саналыг Засгийн газар өнөөдөр хэлэлцээд, нэгдүгээр сарын 6-11-ний 06:00 цаг хүртэл тав хоног сунгахаар болсон. Энэ талаар Засгийн газрын гишүүд Төрийн ордонд мэдээлэл өгөхөөр товлоод байна. 

Мөн Цагаан сарын баярыг нийтээр тэмдэглэхгүй байх шийдвэр гаргажээ. Өөрөөр хэлбэл цахим золголт хийж, айл хэсэхгүй, гэр гэртээ идээ, будаагаа засч Цагаан сарыг тэмдэглэх аж. Монгол Улс өнгөрсөн жил ч Цагаан сарыг тэмдэглээгүй, гэр гэртээ тэмдэглэсэн билээ. Тэр жишгээр энэ жил ч уламжлалт баяраа өнгөрүүлэхээр болжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.