Өвөлжилт хүндэрсэн аймгийн малчдад хүргэх тусламжийн цуваа хөдөллөө

Өвөлжилт хүндэрсэн аймгийн малчдад хүргэх тусламжийн цуваа хөдөллөө

Говь-Алтай, Өмнөговь аймгийн зарим сум, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь аймгуудын болон отроор явж буй малчин өрхөд 300,000 төгрөгийн хүчит тэжээлийн тусламж үзүүлэхээр болсон.

Энэхүү дэмжлэгийг Дэлхийн банкны санхүүжилтээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хэрэгжүүлж буй “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийн 5 сая ам.долларын эх үүсвэрээр санхүүжүүлж байгаа юм.

Тэгвэл өнөөдөр Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь аймгийн малчдад очих хүчит тэжээлийн анхны цуваа орон нутгийг зорьж байна.Энэхүү арга хэмжээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан болон холбогдох бусад албаныхан оролцлоо.

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хэлэхдээ “Өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчдад тэжээлийн тусламж бага боловч дэм, тус болно гэдэгт итгэлтэй байна. Гол нь орон нутгийн удирдлагууд тэжээлийн хуваарилалт, зохион байгуулалтын ажлуудыг малчдад чирэгдэл, төвөг учруулахгүйгээр сайтар зохион байгуулах нь чухал” гэж хэллээ.

Малчин өрхийн бүртгэлтэй гар утасны дугаарт давтагдахгүй 4 оронтой код илгээж энэ тоог хүлээлгэн өгсөн сумын онцгой комиссын түгээгчид бүртгүүлснээр давхцал үүсэхгүй зорилтот малчин өрхөд тэжээлийн дэмжлэг үзүүлэх юм.

 

Эх сурвалж: ХХААХҮЯ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Хөл хориог тав хоног сунгаснаар халдварын тохиолдол 100-гаар буурна гэж тооцжээ 2021-01-06

Цахим тоглоомын газар, интернэт кафены үйлчилгээ эрхлэгчдийг нутгийн захиргааны байгууллага хариуцна 2021-01-06

Улсын аварга малчин өрх, саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланч шалгаруулах журмыг шинэчлэв 2021-01-06

Тээврийн хэрэгслийн бүртгэлд хариуцлагагүй хандвал өр төлбөр үүснэ 2021-01-06

Авто тээврийн товчоодод сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй 2021-01-06

Өвөлжилт хүндэрсэн аймгийн малчдад хүргэх тусламжийн цуваа хөдөллөө 2021-01-06

Шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хууль хэрэгжиж эхэллээ 2021-01-06

Н.Тавинбэх: Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн хамт олны хөдөлмөрийг үнэлэх хэрэгтэй 2021-01-06

Улаанбаатарт өдөртөө 26 хэм хүйтэн 2021-01-07

ДОРНЫН ЗУРХАЙ: Цар ихтэй үйлийг эхлэхэд сайн хэмээжээ 2021-01-07

ӨРНИЙН ЗУРХАЙ: Хилэнцийнхэн бэлэг авна 2021-01-07