Цахим тоглоомын газар, интернэт кафены үйлчилгээ эрхлэгчдийг нутгийн захиргааны байгууллага хариуцна

Цахим тоглоомын газар, интернэт кафены үйлчилгээ эрхлэгчдийг нутгийн захиргааны байгууллага хариуцна

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар "Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журам"-ыг хүчингүй болголоо.

Цахим тоглоомын үйлчилгээ үзүүлэх иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Харилцаа холбооны зохицуулах хороонд бүртгүүлж гэрчилгээ авдаг, харин интернэт кафе ажиллуулахад ямар нэг зөвшөөрөл авдаггүй байсан.  Шинэчлэн баталсан Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар дээрх газрууд болон барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчдэд тавих шаардлага, хяналт, ажиллах цагийн хуваарийг баталж мөрдүүлэх зэргийг нутгийн захиргааны бүх шатны байгууллага хариуцах болсон юм. Иймээс Засгийн газрын 2013 оны 410 дугаар тогтоолын дагуу мөрдөж байсан "Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журам"-ыг хүчингүй болголоо. 2020 оны эхний улирлын байдлаар улсын хэмжээнд цахим тоглоомын 590, үүнээс орон нутагт 300, нийслэлд 290 газар ажиллаж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Д.Нарангэрэл: Эмч хүний хувьд хэлэхэд, илүү олон хоногоор хөл хорио тогтоох нь үр дүнтэй гэж бодож байна. 2021-01-06

Цахим уулзалт, зөвлөгөөн хоёр дахь өдрөө үргэлжилж байна 2021-01-06

Энэ сарын 11-ний өдрийг хүртэл Улаанбаатар хот руу явах, сум хооронд зорчих хөдөлгөөнийг түр хугацаанд хориглов 2021-01-06

PCR шинжилгээний хөлдсөн оношлуурыг мэргэжлийн хяналтын байгууллага шалгаж байгаа 2021-01-06

Хөл хориог тав хоног сунгаснаар халдварын тохиолдол 100-гаар буурна гэж тооцжээ 2021-01-06

Цахим тоглоомын газар, интернэт кафены үйлчилгээ эрхлэгчдийг нутгийн захиргааны байгууллага хариуцна 2021-01-06

Улсын аварга малчин өрх, саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланч шалгаруулах журмыг шинэчлэв 2021-01-06

Тээврийн хэрэгслийн бүртгэлд хариуцлагагүй хандвал өр төлбөр үүснэ 2021-01-06

Авто тээврийн товчоодод сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй 2021-01-06

Өвөлжилт хүндэрсэн аймгийн малчдад хүргэх тусламжийн цуваа хөдөллөө 2021-01-06

Шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хууль хэрэгжиж эхэллээ 2021-01-06