ТЭТГЭВЭР АВАГЧДЫН АНХААРАЛД
Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах зорилгоор гуравдугаар сарын тэтгэврийг олгоход дараах чиглэлийг баримтлах гэнэ.
1. Засгийн газраас гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд хэсэгчлэн шилжсэнтэй холбоотойгоор иргэдийн дотоодод зорчих хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааны дараа тэтгэврийг олгоно.
2. Тэтгэвэр авагч таныг банкны салбарт ачаалал үүсгэлгүй тэтгэврээ аль болох картаар авахыг зөвлөж байна.
3. Тэтгэвэр авагчдыг олноор цуглуулахгүй байх, тэдний эрүүл мэндийг хамгаалах зорилгоор тэтгэврийн төрөл, тэтгэвэр авагчийн харъяалалаар хуваарилан олгох гэнэ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.