Беларусьт коронавирусний халдварын анхны тохиолдол бүртгэгджээ
МОСКВА. /TASS/. Беларусьт коронавирусний халдварын анхны тохиолдол илэрсэн тухай тус улсын Эрүүл мэндийн яам мэдэгджээ. Халдвар Ираны иргэнээс илэрсэн байна.
“Беларусьт коронавирусний халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн. Ираны нэгэн оюутнаас 2019-nCoV коронавирус илэрснийг 2 дугаар сарын 27-нд авсан шинжилгээний хариу харуулжээ” хэмээн Эрүүл мэндийн яамны цахим хуудаст мэдээлсэн байна.
Өвчтөн 2 дугаар сарын 22-нд Баку хотоос Беларусьт ирсэн байна. Өвчтөнийг болон түүнтэй ойрын хавьталтай байсан хүмүүсийг Минск хотын халдвартын эмнэлэгт тусгаарлажээ. Өвчтөний биеийн байдал одоогоор хэвийн байгаа аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.