Батлан хамгаалах салбарын 21 алдартанд орон сууцны батламж гардуулав

Батлан хамгаалах салбарын 21 алдартанд орон сууцны батламж гардуулав

Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 109 жилийн ойн өдрийг тохиолдуулж Батлан хамгаалах салбарын зарим алба хаагчид, тэтгэвэр, чөлөөнд байгаа ахмад дайчдад орон сууцны батламж гардуулав.

Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга асан, бэлтгэл дэслэгч генерал Ц.Бямбажав, ҮБХИС-ийн багш асан, бэлтгэл хурандаа Г.Мягмаржав, А.Гэлэгжамц, Зэвсэгт хүчний Жанжин штабын Сургалтын хэлтсийн Биеийн тамир, спортын тасгийн дарга, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, хурандаа Д.Цог-Эрдэнэ, “Алдар” спорт хорооны дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, ахлагч Б.Хосбаяр, “Алдар” спорт хорооны тамирчин, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, хошууч О.Гүндэгмаа, “Алдар” спорт хорооны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин Г.Мандахнаран, “Алдар” спорт хорооны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин, ахлах дэслэгч Д.Цэрэнханд, “Алдар” спорт хорооны тамирчин Б.Одончимэг, Зэвсэгт хүчний 026 дугаар ангийн жолооч асан, Монгол Улсын гавьяат тээвэрчин, чөлөөнд байгаа сургагч ахлагч Б.Хандаа зэрэг эрхэлсэн ажил, мэргэжилдээ амжилт гарган, төрийн өндөр гавьяа, шагнал хүртсэн 21 хүнд Батлан хамгаалахын сайдын тушаалаар байгууллагын мэдлийн орон сууцыг нэн хөнгөлөлттэй үнээр хувьчлах боломжийг олгож байгаа юм байна.

Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр: “Миний бие Батлан хамгаалахын сайдаар томилогдсоноос хойш салбарынхаа генерал, офицер, ахлагч, ажилтан, албан хаагчид, ахмад дайчдынхаа нийгмийн хамгааллыг дээшлүүлэх, ажиллаж амьдрах ая тухтай орчин, нөхцөлийг бүрдүүлэх талаар багагүй ажлуудыг төлөвлөн, хэрэгжүүлж эхлээд байна. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газрын түвшинд шийдвэрлэгдсэн “Орон сууц хувьчлах тухай” 56 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж байгууллагын мэдлийн 592 орон сууцыг оршин суугчдад нь үнэгүй болон нэн хөнгөлөлттэй үнээр болон хувьчлах асуудлыг шийдлээ. Айлчлан ирж буй 2021 оны босгон дээр та бүхэндээ одоогийн амьдарч буй байгууллагын мэдлийн орон сууцыг тань тусгайлан нэн хөнгөлөлттэй үнээр эзэмшүүлэх шийдвэр гаргаж, ийнхүү уулзаж байгаадаа миний бие туйлын баяртай байна” гээд дээрх алба хаагчдад ажлын амжилт хүслээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БГД-ийн 5, 6 дугаар хорооны иргэдийг шинжилгээг өглөөний 06:00 цагаас эхлүүллээ 2021-01-08

ХӨСҮТ-өөс цахим сургалтыг үндэсний хэмжээнд зохион байгуулж байна 2021-01-08

24 цагийн хугацаанд 14225 шинжилгээ хийхэд 33 хүнээс коронавирус илэрлээ. 2021-01-08

Д.Нарангэрэл: Үнэн зөв мэдээлэл авах, асуудалд эерэгээр хандахыг зөвлөж байна. 2021-01-08

Н.Номтойбаярыг шүүх хурал өнөөдөр болно 2021-01-08

Батлан хамгаалах салбарын 21 алдартанд орон сууцны батламж гардуулав 2021-01-08

Авто тээврийн товчоодод сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй 2021-01-08

Төрийн ордонд орох, гарах хөдөлгөөн хязгаарлав 2021-01-08

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан дөрвөн хуулийн төсөл өргөн барилаа 2021-01-08

Сэрэмжлүүлэг: Kриптовалютын арилжаанд оролцож, улмаар энэхүү хөрөнгө оруулалттай холбоотой эрсдэл учирвал тухайн иргэн өөрөө хариуцна. 2021-01-08

Ерөнхийлөгч Х.Баттулга өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх төсөл өргөн барилаа 2021-01-08