Ерөнхийлөгч Х.Баттулга өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх төсөл өргөн барилаа

Ерөнхийлөгч Х.Баттулга өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх төсөл өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсээс орж ирсэн хөрөнгөөр өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх УИХ-ын тогтоолын төсөл өргөн барилаа

Коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэхтэй холбогдуулан иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг 9 сарын турш хязгаарласан, нийт 38 хоног бүрэн зогсоосон зэргээс үүдэн айл өрхүүдийн амьжиргаагаа залгуулдаг орлого нь тасалдах, огт орлогогүй болох, үндэсний үйлдвэр, аж ахуйн нэгжүүд дампуурах эрсдэл үүсэж, улс орны эдийн засаг туйлдан, сэргээн босгоход туйлын хүнд нөхцөл байдал үүсээд байна.

Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “өрх бүрд нэг сая төгрөг”-ийн тэтгэлэг олгох бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэх “Коронавируст халдварын цар тахлаас үүдэлтэй амьдралын доройтол, нийгэм, эдийн засгийн бэрхшээлийг даван туулах онцгой арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж, өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан тогтоолын төсөлд өрх бүрд нэг сая төгрөгийг, үүнээс 200 мянган төгрөгийг бэлнээр, 800 мянган төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах тусгай болзол бүхий эрхийн бичиг хэлбэрээр олгож, санхүүжилтийг оффшор бүсээс татагдан орж ирсэн хөрөнгийн эх үүсвэрээр шийдвэрлэх зохицуулалтыг тусгажээ. Ингэхдээ оффшор бүсээс орж ирсэн мөнгөн хөрөнгийг Монголбанканд төрийн сангийн тусгай данс нээн байршуулахаар заасан байна.

Цар тахлын аюул гамшгийг даван туулахын тулд ард иргэддээ мөнгөн тусламж үзүүлэх, худалдан авалтаар нь дамжуулан үйлдвэр, аж ахуйгаа санхүүжүүлэх зэрэг нэн оновчтой, тодорхой арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлж буй дэлхийн улс орнуудаас манай улс туршлага судалж, цаг алдалгүй авч, хэрэгжүүлэх шаардлагатай гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын тогтоолын төсөл, үзэл баримтлал, танилцуулгыг эндээс үзнэ үү.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА:

  • 2020 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр цар тахлын үед иргэн, өрх, аж ахуйн нэгжийг эрсдэлээс хамгаалах асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд албан бичиг хүргүүлж, төрөөс өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэхийг санал болгосон.
  • 2020 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр 2021 оны улсын төсвийн тухай хуульд хориг тавих тухай албан бичгийг УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлж, өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх зорилтыг хангахын тулд улсын төсөвт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлсэн.
  • 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн он солигдох мөчид ард түмэндээ хандан дэвшүүлсэн мэндчилгээгээрээ дамжуулан өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх санаачилгаа дахин дэвшүүлсэн билээ.
  •  

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Батлан хамгаалах салбарын 21 алдартанд орон сууцны батламж гардуулав 2021-01-08

Авто тээврийн товчоодод сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй 2021-01-08

Төрийн ордонд орох, гарах хөдөлгөөн хязгаарлав 2021-01-08

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан дөрвөн хуулийн төсөл өргөн барилаа 2021-01-08

Сэрэмжлүүлэг: Kриптовалютын арилжаанд оролцож, улмаар энэхүү хөрөнгө оруулалттай холбоотой эрсдэл учирвал тухайн иргэн өөрөө хариуцна. 2021-01-08

Ерөнхийлөгч Х.Баттулга өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх төсөл өргөн барилаа 2021-01-08

Махны бөөний үнэ хонины мах 6800-7800 төгрөгний үнэтэй байна. 2021-01-08

E-Mongolia нэгдсэн системд Нийслэлийн архивын газрын 13 үйлчилгээ шинээр нэмлээ. 2021-01-08

Улсын хэмжээнд 44 байранд 1814 хүнийг тусгаарлан ажиглаж байна. 2021-01-08

Нийслэлд сайжруулсан түлш борлуулж буй цэгийн 106 цэгт хяналт хийхэд 619 тн түлшний нөөцтэй байна 2021-01-09

Хөдөлмөрлөх хугацаа нь дууссан 250 хятад иргэнийг нутаг буцаав 2021-01-09