Амралтын өдрүүдэд шинжилгээний бүх цэг Баянгол дүүрэгт ажиллана

Амралтын өдрүүдэд шинжилгээний бүх цэг Баянгол дүүрэгт ажиллана

Баянгол дүүргийн 5, 6 дугаар хороонд коронавируст “Ковид-19” халдвар голомтлон гарсантай холбогдуулан 2021 оны 01 дүгээр сарын 08-10-ны хооронд тус хороодын 20 мянга гаруй иргэнийг PCR-ийн шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байна.

Энэ хүрээнд дүүргийн тодорхой байршилд хэсэгчилсэн хязгаарлалт тогтоож, явуулын 46 баг халдвар илрүүлэх, тандах шинжилгээг хийж байгаа бөгөөд эрүүл мэнд байгууллагын 230 эмч ажилтан, цагдаа болон онцгой байдлын 300 гаруй албан хаагч дайчлагдан ажиллаж байна.

Түүнчлэн коронавируст халдварыг илрүүлэх, тархалтыг таслан зогсоох зорилгоор төвийн зургаан дүүрэгт ажиллаж буй шинжилгээний цэгүүдийг энэ бямба, ням гарагт Баянгол дүүргийн 5, 6 дугаар хороонд нэмэлтээр ажиллуулахаар боллоо.

Ингэснээр дээрх хороодод халдвар илрүүлэх, тандах шинжилгээнд явуулын 58 багийн 360 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллах юм.

Тиймээс бямба, ням гарагт нийслэлийн хэмжээнд PCR-ийн шинжилгээ авах цэгүүд ажиллахгүй болохыг иргэд, олон нийтэд мэдэгдэж байна.

Ирэх даваа гараг буюу 01 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн шинжилгээний цэгүүд тогтсон цагийн хуваарийн дагуу ажиллах болно.

НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Нийслэлд сайжруулсан түлш борлуулж буй цэгийн 106 цэгт хяналт хийхэд 619 тн түлшний нөөцтэй байна 2021-01-09

Хөдөлмөрлөх хугацаа нь дууссан 250 хятад иргэнийг нутаг буцаав 2021-01-09

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван хилийн чанадад суугаа ДТГ-ын тэргүүн нар үүрэг өгөв 2021-01-09

Улаанбаатарт өдөртөө 14-16 градус хүйтэн байна. 2021-01-09

ДОРНЫН ЗУРХАЙ: Бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийхэд сайн. 2021-01-09

Амралтын өдрүүдэд шинжилгээний бүх цэг Баянгол дүүрэгт ажиллана 2021-01-09

Уурхайчдын ээлж солих ажиллагааг тодорхой бус хугацаагаар хойшлууллаа 2021-01-09

Н.Номтойбаярыг шүүх хурал нэгдүгээр сарын 22-ны өдөр хүртэл хойшлуулахаар шийдвэрлэв. 2021-01-09

Хальтиргаатай замд 15 тн бодис, давс цацав 2021-01-09

Монголын зохиолчдын эвлэлийн түүхт 91 жилийн ойн өдөр тохиож байна 2021-01-09

13773 хүнд шинжилгээ хийхэд 13 хүнээс коронавирус илэрлээ 2021-01-09