Монголын зохиолчдын эвлэлийн түүхт 91 жилийн ойн өдөр тохиож байна

Монголын зохиолчдын эвлэлийн түүхт 91 жилийн ойн өдөр тохиож байна

Монголын Зохиолчдын Эвлэлийн 91 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна. Тэртээ 1929 оны нэгдүгээр сарын 9-нд тус байгууллагыг нэрт зохиолч Д.Нацагдорж, С.Буяннэмэх нарын зэрэг зохиолч үүсгэн байгуулсан түүхтэй.

Иймд уг өдрийг МЗЭ байгуулагдсан өдөр хэмээн түүхэнд тэмдэглэсэн байдаг билээ. Анхны бүлгэм байгуулахад хожим нэрт уран бүтээлч болсон С.Буяннэмэх, М.Ядамсүрэн, Ц.Дамдинсүрэн, Б.Ренчин, Г.Навааннамжил нарын зэрэг 17 хүн оролцжээ.

Тус бүлгэмийн удирдах зөвлөлд С.Буяннэмэх, М.Ядамсүрэн, Ц.Дамдинсүрэн, Б.Ренчин, Б.Дугаржав нар сонгогджээ.

Харин 1929 оны сүүлээр уран зохиолын бүлгэмийн гишүүдийн бүтээлээр “Уран үгсийн чуулган” хэмээх цоморлигийг хэвлүүлсэн байна. Үүнд Д.Нацагдорж, С.Буяннэмэх, Д.Чимид, Д.Пэрэнлэй, Ч.Дашням нарын зэрэг хүмүүсийн бичсэн яруу найраг, өгүүллэг, судалгааны өгүүлэл, үлгэр домог зэрэг бүтээл багтжээ.

Ойн баярын арга хэмжээний хүрээнд МЗЭ-ийн удирдлага их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлдэг. Мөн жил бүр “Алтан Өд” оны шилдэг бүтээл шалгаруулах ёслолыг уламжлал болгон зохион байгуулдаг билээ.

Харин энэ жил цар тахлын улмаас томоохон арга хэмжээг олон нийтийн хүрээнд бий болгож чадахгүйд хүрээд байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.