Киргизийн Ерөнхийлөгчийн сонгуульд үндэсний үзэлтэн Садыр Жапаров яллаа

Киргизийн Ерөнхийлөгчийн сонгуульд үндэсний үзэлтэн Садыр Жапаров яллаа

Киргизийн ард иргэд ерөнхийлөгчийн засаглалын хэлбэрийг сонголоо гэж тус улсын Сонгуулийн төв комиссын дарга Нуржан Шайлдабекова мэдээлжээ. 

Урьдчилсан дүнгээр киргизчүүдийн 80 гаруй хувь нь парламентын засаглалаас ерөнхийлөгчийн засаглалын хэлбэрийг илүүд үзсэн байна.

Киргизэд нэгдүгээр сарын 10-нд ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль болсон юм. Ерөнхийлөгчийн сонгуулиас гадна тус улсын төрийн засаглалын хэлбэрийг өөрчлөх тухай бүх нийтийн санал асуулгыг явуулсан байна. Киргизийн өмнөх Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков 2020 оны 10 дугаар сард болсон эсэргүүцлийн томоохон жагсаалаас болж огцорсон билээ. Ерөнхийлөгчийн сонгуульд 17 нэр дэвшигч өрсөлдсөнөөс Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэж байсан Садыр Жапаров  санал хуудсын 98 хувийг тоолсон байдлаар 79 хувийн саналаар ялж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Япон улс гаднаас ирж байгаа иргэдээс коронавирусний түргэвчилсэн шинжилгээ авна. 2021-01-10

БНХАУ-д нийт 9 сая гаруй хүн коронавирусний вакцин хийлгээд байна 2021-01-10

Хоккайдо аралд өнгөрсөн долоо хоногоос их хэмжээний цас үргэлжлэн орсоор байна 2021-01-10

ОХУ-д коронавирусний шинэ хувилбар бүртгэгджээ. 2021-01-11

Японд kоронавирусний шинэ төрлийн хувилбар нисэх буудлын тусгаарлалтад анх удаа илэрлээ 2021-01-11

Киргизийн Ерөнхийлөгчийн сонгуульд үндэсний үзэлтэн Садыр Жапаров яллаа 2021-01-11

Ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаевын “Нур Отан” нам тэргүүлж байна. 2021-01-11

Ж.Байден коронавирусний вакцины хоёр дахь тунг хэвлэлийн ажилтнуудын дэргэд хийлгэлээ 2021-01-12

Токио хотод даваа гарагт халдварын 1219 тохиолдол шинээр илэрсэн 2021-01-12

Хятадад коронавирусний халдвараар өвчилсөн тохиолдол хоногт 55 бүртгэгджээ. 2021-01-12

Сан-Диего хотын амьтны хүрээлэнгийн горилла мичнээс коронавирусний халдвар илэрлээ 2021-01-12