Гавьяат тамирчин М.Уранцэцэг Доха мастерсаас хүрэл медаль хүртлээ
Дохад өчигдөр эхэлсэн жүдо бөхийн Мастерс тэмцээнээс Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг хүрэл медаль хүртлээ.
Жин тус бүрийн чансааны эхний 32-т эрэмбэтэй дэлхийн шилдгүүд чуулсан тус тэмцээнд тэрбээр 48 кг-ийн жинд барилдсан бөгөөд эхний тойрогт хийлж дараагийн тойрогт ОХУ-ын бөх Ирина Долговатай таарсан ч түүний өрсөлдөгч эхний тойрогт шагайндаа авсан учир барилдах боломжгүй болж, манай тамирчин зооны аваргын төлөө өрсөлдөх болов.
Энэ барилдаанд Украины жүдоч дэлхийн хошой аварга Дарья Белодедидтай учраа тааран цэвэр ялагдсан ч дагах барилдаанд Аргентины тамирчин, олимпын аварга Паула Паретаг ялснаар хүрэл медалийн төлөө барилдахаар болсон юм.
Ийнхүү 2019 оны ДАШТ-ий алтан медалийн төлөө барилдаж байсан Францын Меланье Клементетэй барилдахаар болсон билээ. Тэд хоорондоо дөрвөн удаа барилдаж, тус бүр хоёр ялсан юм. Энэ удаа ч мөн ялалт байгуулав.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.