Иргэд утсаар бага ярьж, дата хэрэглээгээ нэмэгдүүлжээ
Монгол Улсад коронавируст халдварын голомт үүсэж, хөл хорионы дэглэмд шилжсэнтэй холбоотой иргэдийн утсаар ярих хэрэглээ багасаж, дата хэрэглээ өсжээ.
Тухайлбал, ярианы ачааллын 2020 оны 10-12 дугаар сарын үзүүлэлтийг өмнөх оны мөн үеийн дундажтай харьцуулахад 8-10 хувь багассан байв.
Дата хэрэглээний хувьд, 2019 оны ачаалалтай харьцуулахад тогтвортой буюу жилийн туршид улиралд дунджаар 10 гаруй хувиар өсдөг. Харин 2020 оны эхний арван сард ачаалал 10-13 орчим хувиар, хөл хорио тогтоосон 11, 12 дугаар сард 20 гаруй хувиар нэмэгджээ.
Түүнчлэн, өнгөрсөн 11,12 дугаар сарын дата ачаалал 2019 оны мөн үеийнхтэй харьцуулахад дунджаар 80 гаруй хувиар нэмэгдсэнийг Харилцаа холбоо, Мэдээллийн технологийн цахим хуудаснаа нийтэлжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.