Онцгой нөхцөлийн үеийн хүүхэд хамгааллын асуудлаар хамтран ажиллана

Онцгой нөхцөлийн үеийн хүүхэд хамгааллын асуудлаар хамтран ажиллана

Онцгой байдлын ерөнхий газраас “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичигт ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян, “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын Үндэсний захирал Б.Болорцэцэг нар гарын үсэг зурж, баталгаажуулсан юм.

Монгол Улсад гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, чадавхыг бэхжүүлэх, эрсдэлийг бууруулах, Сендайн үйл ажиллагааны хүрээний дунд шатны стратегийн хэрэгжилтийг хангах замаар хүний амь нас, амьжиргаа, эд хөрөнгийг гамшгийн аюулд өртөх, эрсдэлээс хамгаалах, бууруулах зорилгоор хамтран ажиллах юм.

Хамтын ажиллагаа нь орон нутагт суурилсан гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, гамшиг, онцгой нөхцлийн үеийн хүүхэд хамгааллын асуудалд тэдний оролцоог хангах, сургуулийн орчин аюулгүй байдлыг хангах, орон нутгийг гамшигт тэсвэрлэх, чадавхжуулах, хүмүүнлэгийн салбар дундын зохицуулалтыг хангах гэсэн таван чиглэлтэй байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ЗӨВЛӨМЖ: Газар хөдлөх үед хэрхэн өөрийгөө болон бусдыг хамгаалах вэ 2021-01-12

Товчоодын гадна байршилтай хорооны иргэдийн орох, гарах хөдөлгөөнд тавигдах шаардлага 2021-01-12

Хөвсгөл аймгийн Ханх сумын нутаг дэвсгэрт дахин газар хөдлөлтийн чичиргээ мэдрэгджээ. 2021-01-12

15849 хүнд шинжилгээ хийхэд 14 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ 2021-01-12

Сүүлийн долоо хоногт МИАТ есөн удаагийн карго нислэг үйлдсэн. 2021-01-12

Онцгой нөхцөлийн үеийн хүүхэд хамгааллын асуудлаар хамтран ажиллана 2021-01-12

Сэлэнгэ аймагт коронавирусний халдвартай хүнгүй боллоо. 2021-01-12

“Гамшигт тэсвэртэй хотууд” төслийн нээлтийг цахимаар хийлээ 2021-01-12

“Насны хишиг”, одонтой ээжүүдийн тэтгэмжийг цахимаар бүртгэж дансаар олгоно 2021-01-12

Монгол оронд 5-5,9 магнитудын хүчтэй газар хөдлөлт таван удаа болжээ 2021-01-12

Иргэд утсаар бага ярьж, дата хэрэглээгээ нэмэгдүүлжээ 2021-01-12