Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалтыг цахимаар зохион байгуулж байна

Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалтыг цахимаар зохион байгуулж байна

Онцгой байдлын ерөнхий газраас албаны хэмжээнд 2020 онд тавьсан зорилт, зорилгынхоо биелэлт, хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж цэгнэх, 2021 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа зорилтыг тодорхойлох зорилгоор “Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт”-ыг цахимаар зохион байгуулж байна.

Цугларалтад Онцгой байдлын ерөнхий газрын бүтцийн нэгжийн газар, хэлтэс, тасгийн дарга нар, төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын дарга, захирагч нарын 100 гаруй удирдах бүрэлдэхүүн оролцож байгаа юм.

 2020 онд Гамшгаас хамгаалах эрхзүйн болон бодлогын шинэчлэлтүүдийг хийж, албаны чадавхыг бэхжүүлэх талаар хэд хэдэн томоохон арга хэмжээг авч хэрэгжүүллээ.

Тухайлбал, Гамшгаас хамгаалах салбарын эрх зүйн шинэчлэлтийн хүрээнд  салбар хоорондын удирдлага, зохицуулалт, харилцан ажиллагааг сайжруулах, хуулийн этгээд, албан тушаалтны эрх, үүрэг хариуцлагыг тодорхой болгох, иргэд олон нийтийн оролцоог дэмжих, алба хаагчдын албан үүргээ гүйцэтгэх болон нийгмийн баталгааг хангах зохицуулалтуудыг “Гамшгаас хамгаалах тухай хууль”-д шинэчлэн тусгалаа.

Гадаад, дотоод хамтын ажиллагааныхаа хүрээнд хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрөөр ой, хээрийн болон ахуйн гал түймэр унтраах, аврах ажиллагааны тусгай зориулалтын автомашин, техник хэрэгслүүдийг нийлүүлж техник, тоног төхөөрөмжийн хангалтыг 55.2 хувьд хүргээд байна.

Мөн түүхэндээ анх удаа Онцгой байдлын байгууллага агаараас эрэн хайх ангитай болж, нисдэг тэрэгтэй үүрэг гүйцэтгэх эхлэлийг тавьсан юм.

Цугларалтын үеэр үйл ажиллагааны талаар мэдээ мэдээлэл, үүрэг чиглэл өгч, төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн гэрээ, төлөвлөгөө байгуулна юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Дүүргүүдэд PCR шинжилгээний лаборатори байгуулагдаж байна 2021-01-13

Авто тээврийн товчоодоор 24 цагийн хугацаанд 6088 хүн нэвтэрчээ 2021-01-13

Шинээр илэрсэн 13 тохиолдол Улаанбаатарт бүртгэгдсэн. 2021-01-13

Баянзүрх дүүргийн 9, 17-р хорооны иргэдийг өргөтгөсөн шинжилгээнд хамруулахаар болжээ. 2021-01-13

Нийслэлийн 6 дүүргийн 70 өрхөд хүнсний тусламж үзүүллээ 2021-01-13

Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалтыг цахимаар зохион байгуулж байна 2021-01-13

Дэлхий нийтэд агааржуулалтын хоолойгоор халдвар дамжих өндөр магадлалтай гэж үзэж байна 2021-01-13

Коронавирусний шинж тэмдэг 6 сар хүртэлх хугацаагаар үргэлжлэх тохиолдол байгааг судлаачид тогтоожээ 2021-01-13

Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулга, “Харанга” хамтлагтай хамтран ажиллана 2021-01-13

Дархан аварга Г.Өсөхбаярын төрсөн өдөр өнөөдөр 2021-01-13

Ш.Адьшаа: Шүүхийн тухай хууль Үндсэн хуулийн олон заалт зөрчиж байна 2021-01-13