Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулга, “Харанга” хамтлагтай хамтран ажиллана

Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулга, “Харанга” хамтлагтай хамтран ажиллана

Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай “Харанга” хамтлагийн уран бүтээлчдийг хүлээн авч уулзан, түүхт ойнуудын хүрээнд хамтран ажиллахаар болов.

Энэ онд Монгол Улсын анхны 5 яамны нэг Батлан хамгаалах яам байгуулагдсаны 110, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байгаа юм

Тус уулзалтаар ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд тус хамтлагтай хэрхэн хамтран ажиллах тухайд харилцан санал солилцов. Эх орноороо бахархах, ирээдүй болсон хүүхэд, залууст эх оронч үзэл хүмүүжил төлөвшүүлэх, эх орны үнэ цэнийг ойлгуулах, ахмад дайчдын алдар гавьяаг мөнхжүүлэх, Ардын журамт цэргээс өнөө цаг үе хүртлэх Зэвсэгт хүчний түүхийг урлагаар дамжуулан иргэд, олон нийтэд сурталчлан таниулах үүднээс “Харанга” хамтлагийг онцолсон гэдгээ Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай хэлсэн юм.

“Харанга” хамтлагийнхан хамтран ажиллах саналыг итгэл дүүрэн хүлээн авч буйгаа илэрхийлээд, сэтгэл зүрхээрээ дэмжихээ хэлсэн. Улс орноо батлан хамгаалах ариун тангарагтай тус салбарын нэгэн зууны түүхэн ойн хүрээнд олон арван ажил, арга хэмжээ зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байгаагийн нэг нь Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулга, “Харанга” хамтлагийн хамтарсан уран бүтээлүүд байх болно.

Тус хамтлагийн уран бүтээлчид нь Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний эгнээнээс төрсөн, 3 жилийн цэргийн алба хаасан, бэлтгэл цолтой ахлагч нар юм байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Баянзүрх дүүргийн 9, 17-р хорооны иргэдийг өргөтгөсөн шинжилгээнд хамруулахаар болжээ. 2021-01-13

Нийслэлийн 6 дүүргийн 70 өрхөд хүнсний тусламж үзүүллээ 2021-01-13

Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалтыг цахимаар зохион байгуулж байна 2021-01-13

Дэлхий нийтэд агааржуулалтын хоолойгоор халдвар дамжих өндөр магадлалтай гэж үзэж байна 2021-01-13

Коронавирусний шинж тэмдэг 6 сар хүртэлх хугацаагаар үргэлжлэх тохиолдол байгааг судлаачид тогтоожээ 2021-01-13

Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулга, “Харанга” хамтлагтай хамтран ажиллана 2021-01-13

Дархан аварга Г.Өсөхбаярын төрсөн өдөр өнөөдөр 2021-01-13

Ш.Адьшаа: Шүүхийн тухай хууль Үндсэн хуулийн олон заалт зөрчиж байна 2021-01-13

Л.Цэдэвсүрэн: Цахимаар хичээллэж байгаа бол сургалтын төлбөрийг хөнгөлнө 2021-01-13

Хувиараа хөдөлмөрлөгчдийн 40 хувь нь түрээсийн төлбөрөө хойшлуулжээ 2021-01-13

Хүнс, эм, эмнэлгийн хэрэгслийг ирэх сарын 1-нээс Алтанбулаг боомтоор нэвтрүүлнэ 2021-01-13